Ногоон алт Малын эрүүл мэнд төслийн хүрээнд Чулуут сумын бэлчээр ашиглагчдын холбоо ТББ, Үржлийн нэгжтэй хамтран тус сумын Хайрхан багийн Баянхайрхан БАХ-ны малчин Төмөрбаатар, Ганболд, Одхүү нарын хургануудад төөнөх аргаар засалт хийж ээмэгжүүлжээ. Дэлгэрэнгүй
Монголын Агнуурын Загас Холбоо НҮТББ Ан амьтныг сэргээн нутагшуулах, үржүүлэх туршилт судалгааны мэргэжлийн байгууллагаас Чулуут голын сав газарт ховор ба агнуурын төрөл зүйлийн загаснуудыг хамгаалах, сэргээн нутагшуулах “Чулуут тул 2030” төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд БОАЖЯамнаас шивэр хадран, шөвгөр хоншоорт зэвэг, шивэр тул, ердийн цурхай, голын алгана, гутаарь загаснуудын шилжилт хөдөлгөөн, үржлийн газрын байршил, үржлийн нүүдлийг тогтоох ихтиологийн судалг Дэлгэрэнгүй
Чулуут суманд цурманд оруулсан түймрийг унтраах ажилд энэ сарын 5 -нд сумын төрийн байгууллагын албан хаагч, иргэд нийлсэн 140 гаруй хүн унтраав. Тэд 2 автобус, 1 ачааны тэрэг, 7 суудлын авто машин, 6 мотоцикль нийт 15 тэрэг техниктэй дайчлагдан ажиллаж шатаж уугиж байгаа нийт 36.4 га талбайд 12 тн ус хийн унтраав. Дэлгэрэнгүй
Чулуут сумын Хүрэм багийн хойд голд нийт 5000 га талбайд үлийн цагаан оготно устгах ажлыг малчдын бүлгийн оролцоотойгоор хийж байна. Дэлгэрэнгүй
1-р сарын 17-нд болсон “Чулуут үйлдвэрлэл-2020” үзэсгэлэн худалдаанд 18 иргэн, цагаан идээ, талх, гурилан бүтээгдэхүүн, оёдол, суран эдлэл, монгол гутал зэрэг төрлөөр оролцов. Эдгээрээс шилдэг Цагаан идээ үйлдвэрлэл төрөлд Зуунмод багийн малчин Д.Санжаажиймаа, Хүрэм багийн малчин Ц.Оюун-Эрдэнэ, Хүрэм багийн малчин Б.Больсоль нар шалгарлаа. Дэлгэрэнгүй
Чулуут сумын Засаг даргын А/04 дүгээр захирамжаар “Хүн ам, орон сууцны тооллого -2020” үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг 5 тоологч, 1 шалгагчийн бүрэлдэхүүнтэй томилов. Тооллогын ажил 2020.01.09-ны өдрөөс 15-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд үргэлжлэх ба сумын 1191 өрхийн 10 хувь, 110 өрхийн 439 иргэн хамрагдана. Дэлгэрэнгүй
2019 оны жилийн эцсийн мал тооллогоор Чулуут сум адуу 18033, үхэр 61117, хонь 103661, ямаа 42842, бүгд 225653 толгой мал тоолуулав. Өмнөх оноос 28096 толгой буюу 14,2 хувиар мал өссөн байна. Дэлгэрэнгүй
Сурагчдын сурч боловсрох орчны тохижилтонд сумын иргэд, малчид, эцэг эхчүүд, байгууллагууд сэтгэл гаргаж, хандив туслалцаа үзүүлдэг. Дэлгэрэнгүй
Дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан Сумын засаг даргын ивээл дор “БИ-БАГШ” уралдаан хоёр үе шаттай боллоо. Эхний шат сургууль, цэцэрлэг тус бүр дээр болж, хоёр хоёр багшийг шалгаруулсан байна. Дэлгэрэнгүй
Чулуут сумын ЗДТГ, Ахмадын хороо хамтран Ахмадын баярыг 9-р сарын 31, 10-р сарын 1-ний өдрүүдэд тэмдэглэлээ. Энэ үеэр баярын хурал, тэмцээн зэрэг арга хэмжээнүүд болж, баяртаа 120 гаруй ахмад оролцжээ. Дэлгэрэнгүй