Жаргалант суманд өвөлдөө цас ахиу орж цагаан зудтай, хавартаа хатуухан болж мал, төл их хэмжээгээр хорогдож байна. Малын сэг зэм ч энд тэндгүй. Сумын Засаг даргын захирамжаар малын сэг зэмийг устгах, халдваргүйтгэлийг хийх ажлын хэсгийг томилон ажиллууллаа. Тэд сумын бүх багийн усны эх, гол горхи, бэлчээр, хадлан тэжээлийн талбай, зам дагуу нийтийн эзэмшлийн газар нутаг дахь сэг зэмийг цуглуулан, устгахад бэлтгэн нүхэнд бөөгнүүлээд байна. Учир нь хуурайшил ихтэй энэ үед түймрээс Дэлгэрэнгүй
Жаргалант суманд энэ өвөл зургаан удаа цас орсны улмаас Хоолт, Эрдэнэ-Уул багуудад тал хээртээ цас 15-25 см, ой модонд 45-55 см болж зудархуу байдалд хүрээд байна. Цас мөсчин, мал бэлчээрт идэх өвсгүйн улмаас малын хорогдол ч их гарч байгаа ажээ. Иймээс сумын нөөцийн өвснөөс Хоолт, Эрдэнэ-Уул, Зуслан багын малчдад хуваарилан өгчээ. Малчдаас өвс тэжээлийн туслалцаа үзүүлэхийг хүссэн саналыг аймгийн удирдлагуудад уламжилсны дагуу хөнгөлөлттэй үнээр 120 ширхэг пресс өвс, 220 шуудай хивэг, 80 гар Дэлгэрэнгүй
Жаргалант сумын “Сурын холбоо” санаачлан мөсөн сурын тэмцээнийг анх удаа Улиастайн голд зохион байгуулжээ. Үндэсний хувцсаар гоёсон хорь гаруй харваач тэмцээнд оролцжээ. Тэмцээнд Б.Лхагвасүрэн тэргүүлж, С.Эрхэмбаяр удаалжээ. Дэлгэрэнгүй
Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан “Сум орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо” чуулга уулзалт зохион байгууллаа. Хүүхдийн чуулга уулзалт сумандаа анх удаа болж байгаагаараа онцлог. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хүүхдийн хөгжил хамгаалал хүрээн дор сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн тэргүүний зуу гаруй сурагч оролцлоо. Дэлгэрэнгүй
Жаргалант сумын Эрүүл мэндийн төвд 26 дахь жилдээ асрагчаар ажиллаж байгаа Х.Нуршмаа нь хэвтэн эмчлүүлэгчдийн өрөөнд 20 гаруй төрлийн тасалгааны цэцэг тарьж тохижуулжээ. Хэвтэн эмчлүүлэгч нэгэн иргэн сумын эмнэлгийн санал хүсэлтийн дэвтэрт “Эдгээр цэцэг зуны улирлын бяцхан төглийг санагдуулам сайхан эерэг сэтгэл төрүүлдэг” хэмээн бичжээ. Дэлгэрэнгүй
Жаргалант сумын эмэгтэйчүүдийн байгууллагаас мартын 8-ны баярыг тэмдэглэв. Алдарт эхийн одонтой 108 эх сүүн цацлаа өргөж, уул хангайгаа баясган, сайн сайхныг бэлгэдэв. Дэлгэрэнгүй
Жаргалант сумын аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтнууд чуулж, 1990 оноос хойш өдий хүртэл салангид ажилллаж байсан худалдаа үйлчилгээний газруудыг нэгтгэн хоршоо байгуулав. Хоршооны даргаар “Хан Дулаанхан” хоршооны дарга Х.Болороог сонгожээ. Нэгдсэн хоршоо нь аж ахуйн нэгж байгууллагуудын эрх ашгийг хамгаалах, хэрэглэгчдэд чанартай, стандартад нийцсэн ажил үйлчилгээг хүргэх, холбогдох хууль, тогтоол, захирамж шийдвэрийг хэрэгжүүлж, сум орон нутгаа хөгжүүлэхэд бодит Дэлгэрэнгүй
Жаргалант сумаас энэ жил аймгийн аварга малчнаар Асайт багийн малчин Д.Баасанжав, Зуслан багийн малчин А.Бат-Ерөөлт, Хоолт багийн малчин Болдбаатар, Баянцагаан багийн малчин Ч.Төртулга нар шалгарчээ. Сумын аварга малчнаар Асайт багаас Ж.Бямбадорж, Б.Түмэнжаргал, Ч.Дагданхорол, Хоолт багийн Ц.Ганболд, Д.Батхуяг, П.Ганбаатар, Эрдэнэ-Уул багаас П.Отгонбаатар, Х.Батбаатар, Р.Батсайхан, Зуслан багаас Г.Бүдрагчаа, Л.Ёндонбал, Баянцагаан багаас В.Жалбуужамц нар шалгарчээ. Дэлгэрэнгүй
Жаргалант сумын Засаг дарга, Тамгын газраас багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд таван багийн Засаг даргад мотоцикль өглөө. Дэлгэрэнгүй
Жаргалант сумын Хүүхдийн цэцэрлэг таван бүлгийнхээ дунд “Бүтээлч анги” шалгаруулах нэг сарын аян өрнүүлж, дүнгээ гаргалаа. Багшийн хөгжил, Ирээдүй 1+1 аймгийн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, анги танхимаа тохижуулах, сайн туршлага ур чадварыг нээн илрүүлэх зорилготой аяны хүрээнд шинэлэг хэлбэрийн олон ажил хийжээ. Дэлгэрэнгүй