Өндөр-Улаан сумын сургууль, хүүхдийн цэцэрлэг нь Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос зарласан “Хариуцлагатай гэр бүл”, аймгийн ГБХЗХГ-аас зарласан “ Нийгмийн хариуцлага- хүүхдийн төлөө ” аянг байгууллагынхаа хүрээнд зохион байгуулжээ. Дэлгэрэнгүй
Өндөр-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулиас “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд бага ангийн сурагчдын математик сэтгэлгээ, бүтээлч чадварыг хөгжүүлэхээр “Оюунлаг хүүхдүүд” нэртэй төсөл хэрэгжүүлж байна. Төслийн үр дүнд сургалтын хэрэглэгдэхүүн, ном гарын авлагаар хангагдан, багш нарын заах арга зүй болон математикийн хичээлийн сургалтын чанарт ахиц гарч, эцэг эхийн оролцоо нэмэгдсэн байх юм. Дэлгэрэнгүй
Бага Дунд Боловсролын Хөгжлийг Дэмжих Нийгэмлэг /БДБХДН/ нь Монгол улсын 62 суманд өөрийн салбартай. Эдгээр салбарууддаа 2019-2022 он хүртэл “Хөдөөгийн бага насны хүүхдүүдийг сургуульд сайн бэлтгэж, сайн суралцах боломж олгох” төслийг Дани улсын Боловсролын Хөгжлийн төлөөх Олон Улсын Хамтын Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэхээр болов. Манай аймгаас Өндөр-Улаан, Чулуут, Хашаат, Хотонтын Өндөрсантын бага сургуульд тус нийгэмлэгийн салбарууд ажилладаг. Дэлгэрэнгүй
Өндөр –Улаан сумын төрийн байгууллагуудын дарга, эрхлэгч нарын шинэ оны анхны хуралдаан 1 сарын 16 нд болж, цаг үеийн асуудал болон томуу ,томуу төст өвчлөлийн өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Дэлгэрэнгүй
Өндөр-Улаан сумын ерөнхий боловсролын сургууль нь хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр хөнгөвчлөх, ажлын байрны тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор үйлчилгээний ажилчдынхаа дунд “Бүтээлч ажилчин“ уралдааныг зарлаж дүгнэв. Тус уралдаанд 32 ажилчин 4 багт хуваагдан оролцож, 24 нэр төрлийн бүтээлч ажлыг хийжээ. Дэлгэрэнгүй
Өндөр-улаан сумын ЗДТГ-аас жил бүр оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. 2019 оны сумын шилдгээр ЕБС-ийн гадаад хэлний багш Б.Ганзориг, хүүхдийн цэцэрлэгийн туслах багш М.Даваахүү, Азарга багийн байгаль хамгаалагч Д.Амарсайхан, ЭМТ-н их эмч М.Алтанцэцэг, Баянгол багийн уяач Ш.Бадамжунай, Бэлхи багийн иргэн Т.Дэлгэрдалай, Соёлын төвийн үйлчлэгч Б.Цэрэндэжид, ЕБС-ийн 12-р ангийн сурагч Ч.Алтаншагай нар шалгарав. Дэлгэрэнгүй
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний бичиг үсгийн баяр"-ыг Өндөр-Улаан сумын Соёлын төвийн хамт олноос сумандаа тэмдэглэлээ. Баярт оролцогчдын тоо жил бүр нэмэгдсээр байна. Энэ хүрээнд үндэсний бичиг үсгээрээ зөв сайхан бичих, түргэн унших уралдаан боллоо. Дэлгэрэнгүй
Өндөр-Улаан сумын Ерөнхий Боловсролын Сургууль 4-р сарын 21-ний өдөр төрийн албан хаагчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ард иргэдийнхээ дунд гар бөмбөгийн нээлттэй тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд оролцох иргэдэд тооны хязгаарлалт тавилгүй, хүссэн хүн бүхэн оролцохоор удирдамжаа боловсруулж, төрийн албан хаагчид нь ард иргэдтэйгээ хамтарч баг бүрдүүлэн, тоглох чадвараар нь оролцогчдыг жигд хувиарлан тэмцээнийг явуулсан нь онцлог байв. Дэлгэрэнгүй
Өндөр-Улаан сумын эмэгтэйчүүдийн 3- р чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, 5 багийн нийт 150 гаруй төлөөөлөгч оролцов. Чуулган 3 сарын 7 -8 ны өдөр спортын болон илтгэл мэдээлэл сургалтын арга хэмжээгээр үргэлжиллээ. Чуулганаар сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн хийсэн ажлын тайланг хэлэлцүүлж, цаашид хийх ажил болон эмэгтэйчүүдийн зөвлөлийн дүрмээ батлав. Түүнчлэн эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсож, дараагийн таван жилд хийх ажлаа төлөвлөж, чуулганаас гарсан шийдвэрээ Дэлгэрэнгүй
Өндөр-Улаан суманд 1651 өрхийн 366483 мал тоолуулжээ. Үүнээс адуу 29148, үхэр 60648, хонь 197834, ямаа 78853 тоолуулж улсад үхэр сүргийн тоогоороо дахин тэргүүлэв. Тус сумын Хануй багийн малчин Д.Орхонтуул улсын аварга малчин, Азарга багийн малчин Д.Нямбуунядмаа улсын аварга саальчин болсон байна. Дэлгэрэнгүй