Өлзийт сум зудархуу байна. Хавалжилт хүндэрч байгаа энэ үед Өөлд ястны өлгий нутаг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Соёлын төвөөс 100,000 төгрөгийг хандивлажээ. Мөн Улаанбаатар хот дахь Өлзийт сумын Нутгийн зөвлөлөөс санаачлан хандивын аяныг өрнүүлж байгаа юм байна. Дэлгэрэнгүй
Өлзийт суманд 2-р сарын 24-ний орсон цасны улмаас өвөлжилт хүндэрч байна. Цасны хэмжээ Бодонт багт 50-60 см, Байшир багт 35-45 см, Ямаат баг болон сумын төвд 30-35 см байна. Өмнө нь 2-р сарын 11-нд орсон 9 см орчим цас хайлж амжаагүй байхад дахин цас орж мал бэлчээрт гарах боломжгүй болж өвөлжилт хүндэрлээ. Дэлгэрэнгүй
Өлзийт сумын Эрүүл мэндийн төвийн Д.Эрдэнэчимэг даргатай хамт олноос шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалт оёх санал санаачилгыг өрнүүлжээ. Энэ санаачилгыг дэмжиж П.Батчулуун захиралтай Ерөнхий боловсролын сургуулийн хамт олон 300 ширхэг амны хаалт оёж сумын Эрүүл Мэндийн төвд, У.Үүрцайх эрхлэгчтэй Соёлын төвийн хамт олон 60 ширхэг амны хаалтыг оёж сумын Цагдаагийн хэсэг, Эрүүл Мэндийн төвд тус тус хандивлалаа. Дэлгэрэнгүй
Өлзийт сумын ЭМТ-с санаачлан үдийн цайнд хамрагддаггүй ахлах дунд ангийн хүүхдүүдийгтомуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 10 хоногийн дархлаа дэмжих аяныг эхлүүллээ. Энэ хүрээнд хүүхэд бүр амны хаалт зүүж хэвшиж, өдөр бүр витаминжүүлэх аян өрнүүлж ханиад томуугаас урьдчилан сэргийлж байна. Дэлгэрэнгүй
Өлзийт суманд 1-р сарын 12-ны өдөр Адуучин тэмцээнийг зохион байгууллаа. Бодонт багийн малчин Т.Золжаргал, С.Баатархүү нарын хамтран зохион байгуулсан уг тэмцээнд 7 сумын 57 адуучин залуу хурд хүч, авахаалж самбаагаа сорин өрсөлдөв. Дэлгэрэнгүй
Өлзийт сумын цэцэрлэгийн бэлтгэл ”А” бүлгийн суралцагч Даваажавын Хишигмааг Уран уншлагын дугуйлангийн багш Г.Мягмарсүрэн Д.Дашдондогийн зохиол “Цэдэндамбааг мангас идчихлээ гэж үү” өгүүллэгээр аймгийн “Уран жиргээ“ уралдаанд “сойжээ”. Багшийн зүтгэл, охины хөдөлмөр хоршиж, энэ уралдаанд тэргүүлж, улсын уралдаанд оролцох эрхтэй болсон байна. Тэгвэл Д.Хишигмаа Ж.Дашдондог агсны нэрэмжит “Уран жиргээ 2019” улсын уралдаанаас “Шилд Дэлгэрэнгүй
БНСУ-д болсон Олон Улсын тэмцээний айзамт гимнастикийн зургаан настны эмэгтэй, эрэгтэй төрөлд Өлзийт сумын уугуул Б.Төгсхүслэн /Б.Энх-Амгалангийн ач охин/, С.Галданцэрэн /Д.Доржмаагийн зээ хүү/ нар Азийн аварга болсон байна. Дэлгэрэнгүй
Өлзийт сумын аймгийн аварга малчин Бодонт багийн иргэн Ч.Нарангэрэл Ахмадын баярыг угтаж багийнхаа ахмадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Бодонтын 52 ахмад шинэхэн багийн төвийн байрандаа цуглаж цайлах зуурт хууч дэлгэж, нэгэн өдрийг таатай өнгөрүүллээ. Дэлгэрэнгүй
Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд зорилтот найман аймгийн 28 ерөнхий боловсролын сургуульд эцэг эх багшийн холбоо байгуулах замаар багш, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, чадавхижуулж байгаа билээ. Дэлгэрэнгүй
Өлзийт сумын ЗДТГ, аймгийн ХХААГ-тай хамтран 5-р сарын 11-нд малчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр малчдад бэлчээр ашиглалт, хээлтүүлэгчийг сонгох, мал эмнэлгийн үйлчилгээг хэрхэн авах, хуримтлалын ашиг тус, угийн бичиг хөтлөлт зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийв. Малчдаас хил залгаа нутагт хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх талаар анхаарч ажиллаач гэсэн саналыг хэлж байлаа. Дэлгэрэнгүй