Тариат сумын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Авьяас асгарсан өдөр” тэмцээнийг Д.Эрдэнэтогтох багштай 12а ангиас зохион байгуулав. Тэмцээнд 6 баг оролцсоноос Б.Батзориг ахлагчтай 12б ангийн “Бид монголын ирээдүй” баг тэргүүн байр эзэлж, цомын эзнээр шалгарлаа. 10а ангийн Д.Отгонцэцэг ахлагч “Монгол омогшил”, 11а ангийн Б.Баярмаа ахлагчтай “Мөрөөдлийн өнгө” багууд 2,3-р байрыг эзлэв. Дэлгэрэнгүй
Тариат сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, ЕБС-ийн захиргаанаас хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдөр /11 сарын 20/-ийн мэндчилгээг албан байгууллага, хамт олон, эцэг эхчүүдэд илгээлээ. Дэлгэрэнгүй
Тариат сумын сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Үлгэрч ээж, аавуудын өдөр”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгт 12 бүлгийн 370 сурагч, 173 эцэг эх оролцов. 1-5-р ангийн 12 бүлэг тус бүрдээ хамгийн олон үлгэр мэддэг, мөн хамгийн сонирхолтой үлгэр ярьсан аав, ээжүүдийг шалгарууллаа. Хамгийн олон үлгэр мэддэг аав ээжүүдэд 90 эцэг эх оролцсоноос 2а ангийн сурагч Бямбажавын аав Амаржаргал 29 үлгэр, 4а ангийн ээж Б.Түвшинжаргал 27 үлгэр, 5а ангийн Анхцацралын аав Я.Алтансүх 27 үлгэр, Дэлгэрэнгүй
Дархан аварга Г.Өсөхбаяр дөрвөн эгч, харцага дүүгийнхээ хамт аав Ц.Гэлэгжамцын 85 насны ой, ээж Ж.Насантогтохын 80 насны ой, тэднийхээ ханилан амьдарч нэгэн жарныг туулсан баярыг нийслэлд тэмдэглэлээ. Дэлхийн болон төр улсын түүхэнд нэрээ мөнхөлсөн үеийн үед бахархах гайхамшигт өвөг дээдсийн гал голомтыг залгамжилж яваа хоёр буурлын хүндэтгэлийн арга хэмжээнд орон нутгаас ахан дүүс нь, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Бридж” группыг үүсгэн Дэлгэрэнгүй
Монголд аялж ирсэн германы шүдний эмч нар Тариат сумын эмнэлэг дээр гурав хоног ажиллаж, 200 гаруй хүнд эмчилгээ, зөвлөгөө өгч, 20 хүнд үнэ төлбөргүй шүд хийж өгсөн байна. Германы “Dentoe Ladorh” ТББ-ын шүдний эмч Dr.Karin Kiel, техникч Roef Woetek, хүүхдийн нүүр амны их эмч Б.Жаргалзаяа, мөн “Харуул Алтай” ХХК-ий орчуулагч хөтөч З.Оргилмаа нар Тариат сумын “Цолмон трейвел” жуулчны баазад амрах хугацаандаа сумын эмнэлэгт “ажиллажээ”. Дэлгэрэнгүй
Ахмадын өдрийг тохиолдуулан Тариат сумын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Байгууллагад харьяалалгүй болон малчин ахмадуудад ЗДТГ, Ахмадын хорооноос бэлэг гардуулав. Дэлгэрэнгүй
Тариат сумын ЕБС, ЗДТГ-аас “Оюунлаг-Тариат” боловсролын хөгжлийг дэмжих сумын дэд хөтөлбөрийн хүрээнд Сумын засаг даргын ивээл дор “Номын баяр”-ыг тэмдэглэлээ. Номын баярт урилгаар Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Яруу найрагч Т.Галсан, МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, судлаач, эрдэмтэн Г.Аким нар оролцож, уулзалт хэлэлцүүлэг хийсэн юм. Зохиолч, эрдэмтэд ЕБС-ийн сурагчид, багш нарт “Ирээдүйн мэргэд, эцэг эхчүүд”, төрийн албан хаагчдад “Ном бол а Дэлгэрэнгүй
Тариат сумын ОНХС–ийн хөрөнгө оруулалтаар Бөөрөлжүүт багийн Бухтын хясааны зам, Хорго багийн Босгын давааны замыг энэ намар засч, ашиглалтанд орууллаа. Бухтын хясааны 1,6 км замыг 27,0 сая, Босгын давааны замыг 10,0 сая төгрөгөөр засчээ. Эдгээр ажлыг З.Сүхбаатар захиралтай “Харгуйн анд” компани төлөвлөсөн хугацаандаа хийж гүйцэтгэсэн байна. Замыг хүлээн авах ажлын хэсэг “сайн” гэсэн үнэлгээ өгчээ. Дэлгэрэнгүй
Тариат сумын сургуулийн 11-р ангийн сурагч А.Хишигдэлгэрэх уран зургийн “Утга шингэсэн өнгө” бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа.Үзэсгэлэнгийн нээлтэнд Сургуулийн захирал М.Болор-Эрдэнэ, Сумын засаг дарга Г.Алтан-Очир, ИТХ-ын дарга С.Өлзийсайхан нар оролцож А.Хишигдэлгэрэхэд талархал илэрхийлэн дурсгалын зүйл гардуулсан юм. Мөн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр 11а ангийн хамт олон ая дууны мэндчилгээ дэвшүүлж байсан юм. Дэлгэрэнгүй
Тариат сумын сургуулийн аварга шалгаруулах өсвөрийн бөхийн барилдаан гурван насны ангиллаар боллоо. Бага насанд 5б ангийн сурагч Н.Давааням түрүүлж, 5а ангийн сурагч Н.Мөнгөнзаяа, Мөрөнгийн 5-р ангийн сурагч Б.Батжаргал нар 2,3-р байр эзэлсэн бол дунд насанд 9а ангийн сурагч Б.Батбаяр түрүүлж, 9б ангийн Б.Мөнхбат 2-р байр, 8б ангийн Б.Дэлгэрхангай 3-р байр эзлэв. Дэлгэрэнгүй