Төвшрүүлэхийн тариаланчид техникийн засвар үйлчилгээгээ бүрэн хийж дуусаад тариан талбайдаа гарч байна. Энэ хавар 25 ААН байгууллага, иргэд нийт 5200 га-д тариалалт хийнэ. Үүнээс 4000 га-д уринштай аж. Энэ жилийн хувьд, хөрсний чийг тун бага, хуурайшилттай байгаа гэж сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн дарга Ш.Буяндэлгэр мэдээллээ. Дэлгэрэнгүй
2018 онд Үйлчин бүсгүйчүүдийн тухай сонины хуудаснаа нийтэлж байв. Энэ удаа тэднээс эрхэм нэгэн эмэгтэйг онцлон бичихийг зорилоо. Нутгийнхан түүнийг андахгүй. Рина эгч гэхэд л захын хүн заагаад өгнө. Тэрээр, нийтийн ахуй үйлчилгээнд 20 настайдаа оёдолчноор орсноос хойш 53 жил өнгөрчээ. Түүнтэй хэдхэн хором ярилцаж, ажил амьдралынх нь талаар сонирхлоо. Дэлгэрэнгүй
Хүнс бүхий байгууллага, хүнсний дэлгүүр, үйлчилгээний газруудын бүрдүүлэх ёстой баримтуудын нэг бол “ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГ”. Мэдээж, иргэдэд аюулгүй хүнсээр үйлчлэх нь үйлчилгээний газруудын хуулиар хүлээсэн үүрэг. Харин аль шатандаа ямар бичиг баримт бүрдүүлбэл иргэдэд аюулгүй, бизнес эрхлэгчдэд чирэгдэлгүй, ач холбогдол нь тодорхой байж болох вэ? Шинжилгээний бичгийг хүнс бараа бөөнөөр борлуулдаг дэлгүүр, үйлчилгээний газраас авна. Авахдаа олшруулж авна, Дэлгэрэнгүй
2-р сард тус Төвшрүүлэх сумын Хөх сүм багт иргэн Б-ийн хот айлд түймэр гарч, хоёр гэр, малын хашаа хороо, үхэр мал шатаж, ихээхэн хохирол гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Сумын ЗДТГ-аас энэ хот айлд туслах “Сайн үйлсийн аян” өрнүүлж байна. Аянд сургууль, хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн албан хаагчид, ИТХ, аймгийн Улаан загалмай нийгэмлэг нэгждээ. Мөн тус суманд амьдардаг Канад улсын иргэн 5 хүүхэдтэй Рэндигийн гэр бүлээс, давхар дээвэр туургатай 5 ханатай гэр бэлэглэжээ. Аян үргэ Дэлгэрэнгүй
Төвшрүүлэх сумын 11 мянган га талбайд улсын төсвөөс 16 сая 544 мянган төгрөгөөр үлийн цагаан оготно устгахаар болжээ. Сумын ЗДТГ-аас таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, оготны тархалт, нягтралыг тогтоох, талбайн зураг авах, ажиглалт тандалт явуулах зэрэг ажлуудыг хийж байна. “Оготныг механик аргаар устгах ба шувууны үүр засах, суултуур, бортого хийж суурилуулах ажлууд төлөвлөгдсөн. Дэлгэрэнгүй
Мал сүрэг бол Монгол Улсын баялаг, төрийн хамгаалалтанд байдаг үнэт эрдэнэ. Төрөөр “хамгаалуулсан” хувийн өмч болох малыг өсгөх, адгуулахад тулгамдсан асуудал бишгүй байна. Тэр дундаа малын хулгайтай тэмцэх талаар арга эвээ олохгүй, хууль журам нь ч зөөлдсөөр удлаа. Ингээд мал хулгайлах гэмт хэрэг амны уншлага, улиг болтлоо л яригдсан. Малчид болохоор цагдаа ажиллахгүй байна гэх. Малчин, хулгайч хоёр ч муур хулгана болсоор өдий хүрлээ. Бурууг биенээсээ ха Дэлгэрэнгүй
Аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Архангай медиа групптэй хамтран нэгэн судалгааг гаргалаа. Энэ ажилд сумдын сурвалжлагч нар гар бие оролцсон юм. Суманд бизнесээ бие даан эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн талаар тодорхой асуумжтай судалгааг авахаар эхлээд сумын ЗДТГ-ын мэргэжилтэнтэй холбогдлоо. “Ажлаа аваад удаагүй тул нэгдсэн судалгаа одоогоор байхгүй. Ажил хүлээлцэхэд тийм материал ирээгүй” гэж тайлбарлав. Дэлгэрэнгүй
Сургууль цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг зогссон энэ үед ТВ-хичээлийн үр дүн, хүртээмж ямар байгаа талаар сурагчид, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл, зарим иргэдтэй ярилцлаа. Уулзсан, утсаар ярьсан хүмүүс яамнаас авч хэрэгжүүлж байгаа энэ арга хэмжээг зөв зүйтэй гэдэгтэй санал нэг байв. Дэлгэрэнгүй
Төвшрүүлэх сумын нийт нутгаар цас орж, мал бэлчих боломжгүй болж хаваржилт хүндэрч байна. Аймгийн Онцгой Комиссоос 300 боодол өвс үнэгүй, 250 шуудай тэжээлийг 50% хямдралтайгаар нийлүүлж, багийн Засаг дарга нараар дамжуулан малчдад тарааж эхэллээ. Дэлгэрэнгүй
Энэ сарын 8-нд Төвшрүүлэх сумын Хөхсүм багийн Дүнгэнэдэг хэмээх газар хоёр гэрээрээ өвөлжиж байсан хот айлд гал түймэр гарч, том, бага 2 гэр, малын хашаа саравч, хашаатай байсан 4 үхэр үнс нурам болон шатсан байна. Аймгийн ОБГ, сумын ЗДТГ-аас албаны хүмүүс газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалд хяналт үнэлгээ хийн, гарз хохирлыг тооцжээ. Азаар, хүн түлэгдэж хохирсонгүй. Гэвч галын уршгаар өвлийн ид хүйтэн цагаар орон гэр, өмсөх хувцас, идэж уух хоол хүнсгүй, ямар ч бичиг баримтгүй хоцорсон ирг Дэлгэрэнгүй