Редакцийн танилцуулга

Үүсгэн байгуулагч:   “Таны элч” сонин “Өвөрхангайн мэдээ” сонин

Нэр:   “Өвөрхангайн элч” сонин

Статус: Өвөрхангай аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл

Нас:2017 оноос шинэчилсэн редакци байгуулагдан ажиллаж байна.

Давтамж: 10 хоног тутам

Хамрах хүрээ: Өвөрхангай аймгийн хэмжээнд болон бусад аймгуудад хүргэгддэг.

Уншигчид:Өвөрхангай аймгийн төрийн болон ТББ, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, жирийн иргэд захиалагч, бүх сумдын ард иргэд, малчид, төрийн албан хаагчдын төлөөлөл

ҮЙЛ АЖИЛЛАГАА:Аймаг, сумдын төрийн болон төрийн бус 50 орчим байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй, уншигч олондоо түгээж тогтмолжсон.

ЭРХЛЭГЧ Г.Нямнаран: 2008-2012 онд ШУТИС-ийн МХТС-ийг бизнесийн удирдлага мэргэжлээр, 2017 онд соёлын биет болон биет бус өвийг олон улсад сурвалжлах, сурталчлах сертифкаттай сургалтаар тус тус төгссөн. 2010-2011 онд MCS группын MCS интернэт компанид борлуулалтын ажилтан, 2011 оны 12 сараас 2012 оны 5 сар хүртэл сонины архивуудыг цахимжуулах төсөлд төслийн ажилтан, 2012-2013 онд Юнител группын харилцагчтай үйлчлэх хэлтсийн ажилтан, 2014-2015 оны 6 сарыг дуустал Өвөрхангайн өнгө сэтгүүлийн менежер, 2015 оны 6 сараас МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгч, 2015 оны 7 сарын 1-ээс Өвөрхангайн өнгө сэтгүүлийн эрхлэгч, 2017 оны 6 сараас тус сонины эрхлэгчийн албыг давхар хашиж байна.  2015 онд Арвайхээр сумын ИТХ-ын жуух бичиг, 2016 онд ЦГ-аас зохион байгуулсан нийтлэлийн уралдаанд асуудал хөндсөн шилдэг нийтлэл, 2017 онд салбарын оны шилдэг ажилтанаар тус тус шагнуулж байна. Волейболын 1 дүгээр зэрэгтэй.

Сэтгүүлч М.Болорцэцэг: 2008-2012 онд Их монгол дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2013 оны  11 сараас 2014 оны 5 сар хүртэл Арвайхээр чөлөөт суваг телевизд сэтгүүлч, 2015 оны 7 сараас Өвөрхангайн өнгө сэтгүүлийн сэтгүүлч, 2017 оны 9 сараас тус сонины сэтгүүүлчийн ажлыг давхар гүйцэтгэж байна.

Менежер Н.Баярмаа:  2012-2015 онд “ШУТИС-ийн Санхүү менежмент мэргэжлээр, 2016 онд цэцэрлэгийн туслах багшаар тус тус төгссөн. 2017 оны 5 сараас Өвөрхангайн элч сонины менежерээр ажиллаж байна.

Менежер Л.Эрдэнэтуул: 2010-2014 онд Технологийн дээд сургуулийг Хүнсний технологич мэргэжлээр, Борлуулалт үйлчилгээний институдыг борлуулалт үйлчилгээнийн ажилтанаар тус тус төгссөн. 2010-2015 онд Broawday рестаронд менежерээр, Urbanek ХХК-д 2015-2016 Бүтээгдэхүүний шинжээчээр, 2017 оны 5 сараас Өвөрхангайн өнгө сэтгүүлд менежер, 2017 оны 9 сараас тус сонинд менежерээр ажиллаж байна. 2012 оны шилдэг ажилтан, 2013 онд сургуулийн шилдэг оюутан, 2014 онд МЗХ-ны шилдэг залуугаар тус тус шалгарч байсан.

Эх бэлтгэгч И.Лхагвасүрэн: 2015-2017 онд Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ын  “Хэвлэл грапик дизайн  мэргэжлээр төгссөн.  2018 оноос Өвөрхангайн элч сонинд эх бэлтгэгчээр ажиллаж байна. 2016 онд гар урлалын ур чадварын уралдааны 3-р байр эзэлж байсан.