БАГШ НАРЫГ 58 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖЭЭ

2019-10-10 09:26:00 | 146 | 0


Аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтны мэдлэг, чадвар, туршлага, өдөр тутмын үйл ажиллагааг хүүхэд бүрийн мэдлэг чадварын ахиц, амжилтыг тооцох, тэднийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглүүлэх, багшийн нэр хүнд, үнэлэмж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багшлах арга зүй, технологийг сайжруулах замаар сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 23 дугаар тогтоолоор “Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам”-ыг баталсан.

“Өвөрхангай аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам”-ын хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд амжилттай ажилласан, журмын шалгуурыг хангасан
-Лаборатори Мэргэд сургуулийн бага ангийн багш Б.Дэлгэрмаа,
-Лаборатори Мэргэд сургуулийн бага ангийн багш Ц.Даваасүрэн,
-Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн бага ангийн багш М.Дуламсүрэн,
-Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн бага ангийн багш А.Билэгжаргал,
-Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн бага ангийн багш Ш.Эрдэнэчимэг,
-Лаборатори Мэргэд сургуулийн математикийн багш М.Багмадцэрэн,
-Есөнзүйл сумын ЕБС-ийн математикийн багш Б.Мягмарсүрэн,
-Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн математикийн багш Д.Маралмаа,
-Лаборатори Мэргэд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш С.Цэвэлмаа,
-Хужирт сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш А.Отгонбаатар,
-Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Д.Лхагвасүрэн,
-Бат-Өлзий сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш А.Оюунмаа,
-Лаборатори Мэргэд сургуулийн мэдээлэл технологийн багш Б.Даржаа,
-Лаборатори Мэргэд сургуулийн физикийн багш Э.Цэнд,
• Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн физикийн багш А.Сугартогтох,
-Лаборатори Мэргэд сургуулийн хими, биологийн багш Л.Долгормаа,
-Хужирт сумын ЕБС-ийн хими, биологийн багш Х.Оюун-Эрдэнэ,
-Лаборатори Мэргэд сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Н.Бадам,
-Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш О.Батболд,
-Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн хөгжмийн багш Б.Отгондулам,
-Гучин-Ус сумын ЕБС-ийн хөгжмийн багш Д.Алтанзул,
-Баянгол сумын ЕБС-ийн технологийн багш Ц.Бадамсүрэн,
-Лаборатори Мэргэд сургуулийн технологийн багш Б.Банзрагч,
-Лаборатори Мэргэд сургуулийн гадаад хэлний багш О.Оюунтунгалаг,
-Лаборатори Мэргэд сургуулийн гадаад хэлний багш П. Туяа,
-Арвайхээр сумын 4-р цэцэрлэгийн багш П.Наранцэцэг,
-Төгрөг сумын цэцэрлэгийн багш П.Чулуунбат,
-Арвайхээр сумын 5-р цэцэрлэгийн багш П.Эрдэнэчимэг,
-Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургуулийн дотуур байрны багш Х.Алтанцэцэг нарын 29 багшид аймгийн Засаг даргын шийдвэрээр тус бүр 2 сая төгрөгийн урамшуулал олгохоор болж, багш нарын баярын өдрөөр батламжийг гардууллаа.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна