Аймгийн Татварын хэлтэс энэ сараас эхлэн дуудлагаар татварын үйлчилгээг үзүүлэх программыг нэвтрүүлэн үйлчилгээ үзүүлж эхэллээ.
Татвар төлөгчдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх ажлыг хүртээмжтэй хүргэх үүднээс утсаар татвар төлөгчидтэй холбогдож байгаа юм. 10 дугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 92 дуудлагыг хүлээн авч, хувь хүний орлогын албан татварын хууль, нэмүү өртгийн албан татвар, е-баримтын талаар болон татвартай холбоотой бусад асуултуудад хариулт өгчээ.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Татварын ерөнхий газраас “Дуудлагаар татварын үйлчилгээ үзүүлэх программ”-ыг нэвтрүүлээд байгаа ба татварын үйлчилгээний 1800-1288 дугаарт хандсан татвар төлөгч бүрт чанартай үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд дээрх шинэчлэлийн ажлыг хийж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх