"Алтан гадас" одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү нар энэ сарын 14-ний өдөр сургуулийн хамт олонд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.1926 онд улсын хангамжтай сургууль болон үйл ажиллагаагаа эхэлсэн түүхэн өдрөөс өнөөг хүртэл хугацаанд тус сургуулийн хамт олон улсдаа ямагт үлгэр жишээ болон ажиллаж, манлайлсаар ирсэн түүхтэй. 1 дүгээр сургуулиас 110 гаруй эрдэмтэд, 20 гаруй гавьяат цолтон төржээ.
Сэтгэгдэл үлдээх