“Дуулах өв 2015” аймгийн уралдаан боллоо

2015-03-24 16:44:41 | 3765 | 0


“Дуулах өв 2015” аймгийн уралдаан боллоо

Энэ жил Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд манай аймаг 9 бүтээлч ажил хийхээр төлөвлөж, хэрэгжүүлж эхлээд байгаа. Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсрол, соёлын газар хамтран “ДУУЛАХ ӨВ-2015” хүүхдийн дуу дуулаачдын аймгийн аварга шалгаруулах уралдааныг энэ сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Уралдаанд  13 сумын 18 сургууль, 8 цэцэрлэгийн 110 орчим хүүхэд, багачууд 3 насны ангилалаар оролцож ардын дуу, хүүхдийн болон зохиолын дуугаар өрсөлдсөн юм. Өөрийн авьяас, ур чадвараараа үеийн нөхдөөсөө манлайлсан хүүхдүүдийг 3 насны ангилал тус бүр дээр шалгаруулж алдаршууллаа.

Тодруулбал: Бага насны ангилалд 

Тэргүүн байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч О.Даваадолгор, дэд байранд Бүрд сумын ЕБС-ийн сурагч Ч.Саруул-Эрдэнэ, гутгаар байранд Нарийнтээл сумын Баянтээг багийн бага сургуулийн сурагч Б.Баяржавхан

Дунд насны ангилалд 

Тэргүүн байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Д.Цагаанхүү, дэд байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сурагч Т.Болортөгс, гутгаар байранд Хайрхандулаан сумын ЕБС-ийн сурагч Б.Мөнх-Очир

Ахлах насны ангилалд 

Тэргүүн байранд Уянга сумын ЕБС-ийн сурагч С.Санчирбат, дэд байранд Нарийнтээл сумын ЕБС-ийн сурагч С.Цэдэвдулам, гутгаар байранд Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Х.Бархасбадь нар шалгарлаа.

Дээрх 3 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах улсын уралдаанд аймгаа төлөөлөн оролцоно.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна