Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулагдлаа

2015-04-08 10:50:18 | 773 | 0


Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баяр буюу Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан үүрэг бүхий байгуулагуудын дунд олон уралдаан тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ хүрээнд  Аймгийн засаг даргын дэргэдэх Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан үүрэг бүхий байгуулагуудын дунд “Марш тактик”-ийн тэмцээн зохион явуулсан. Үүнд: Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Ахлах ахлагч н.Батсүх захирагчтай хамт олон тэргүүн байр, Цагдаагийн газрын Ахмад н.Батчулуун ахлагчтай хамт олон дэд байр,  Зэвсэгт хүчний 113 дугаар тусгай салбарын Ахлах дэслэгч н.Дашдондов ахлагчтай хамт олон гутгаар байр, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Дэслэгч н.Ганбаатар ахлагчтай хамт олон тусгай байр тус тус эзэлсэн байна.  Монгол эрчүүдийн хүч чадал, авхаалж самбааг сорьсон Хүчит бөхийн барилдаанд Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн Хошууч л.Жамбалсүрэн түрүүлж,  Онцгой байдлын газрын Ахлах ахлагч н.Эрдэнэбаяр үзүүрлэлээ. 1945 оны чөлөөлөх дайны 70 жилийн ойн хүрээнд  зохион байгуулсан “Баатарлаг эрчүүд” эссэ бичлэгийн уралдаанд Баруунбаян Улаан сумын  11 дүгээр ангийн сурагч Б.Цэцэгмаа тэргүүн байр эзэлсэн. ЕБС, МСҮТ болон сумдын ЕБС-ийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Дөл” тоглолт амжилттай болж, Зүүнбаян Улаан сум тэргүүн байр эзэлж, МСҮТ-ийн оюутнууд дэд байр, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид удаах байруудыг эзэлсэн байна. “Монгол улсын төлөө зүтгэе” үлээвэр, найрал хөгжимтэй, цэнгээнт бүжгийн аварга хос шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын газрын Дэд хурандаа н.Болдбаатар, Дэд ахлагч н.Гэрэлмаа нар нэг дүгээр байрт шалгарлаа.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна