Нийт 33 мянга 488 мал хорогдсон мэдээтэй байна

2015-04-15 12:03:48 | 1800 | 0


Үртэй бүхэн төлжиж, үндэстэй бүхэн дэлгэрдэг хаврын цагтай хамт аймгийн ХХААГ-ынхны ажил ч ундардаг. Мал ид төллөж, газар тариалангийн ажил эхэлж буй энэ үед аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжиртай уулзаж цаг үетэй холбоотой асуудлуудаар ярилцлаа.

 

ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир

 

Нийт 33 мянга 488  мал хорогдсон  мэдээтэй байна

 

Газар тариалангийн салбарт 600 ажлын байр нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн

 

-       Мал хаваржилтын байдал ямар байна вэ?                                                                                        

-       Манайàéìàã ýíý îíä 109 áàãийн 17 мянга 925 малчин ºрхийн 4111000 ìàëûã ºâºëæ¿¿ëæ, õàâàðæóóëæ áàéна.  Өºðèéí àéìãèéí ñóì õîîðîíä 685 ºðõèéí 217.4 ìÿíãàí ìàë,  бусад àймãèéí íóòàãò  105 ºðõèéí 67.6 ìÿíãàí ìàë, отрын бүс нутагт 30 өрхийн 17,4 мянган мал òóñ òóñ îòðîîð ºâºëæлөө. Àéìãèéí íèéò íóòãààð öàñгүй, äóëààн ºâºëæèæ хавартай золгож, 2дугаар сард аймгийн ихэнх нутгаар 2 удаа, 3 дугаар сард  нийт нутгийг хамарсан нэлээд хэмжээний цас орж, их хуурайшилтай байсан ихэнх сумдууд багавтар цастай болсон.

-       Мал төллөлт хэдэн хувьтай байна вэ?

-       Энэ жилийн хувьд 03 дугаар сарын 01-нээс төллөж эхэлсэн.  Ингэ 7824, гүү 71288, үнээ 64487, эм хонь 758798, эм ямаа 727615 тус тус төллөж, нийт 1630000 төл хүлээж авах урьдчилсан тооцоо гарсан. Одоогийн байдлаар /2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр сумдаас авч нэгтгэсэн мэдээгээр/ нийт төллөх малын  49,5 хувь нь төллөсөн байна.  Төл бойжилт 99.1 хувьтай байна.Энэ жил ихэнх сумдад эх мал тарга хүч алдаагүй онд орсон тул жилбэ сайтай төллөж байгаа ч саяхнаас мал хаваржилт, төл бойжилтод бэрхшээлтэй асуудлууд тулгарч эхлээд байна.

-       Саянхны орсон цаснаар төл, малын хорогдол гарсан уу?

-       04 дүгээр сарын 03, 04-нд аймгийн бүх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурсан. Шуурга шуурахад бог мал хотолсон, бод малын хувьд бэлчээрт байсан цаг үе таарсан тул цас их орсон нутгуудад бог мал хотондоо цасанд дарагдах, бод мал гуу жалга, сөхөнд дарагдаж хорогдох тохиолдол нэлээд гарлаа. Аймгийн бүх нутгаар цас орж , Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл, Өлзийт, Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Уянга, Тарагт, Хайрхандулаан сумдын нутгаар арай илүү 10-20 см зузаан цас орж, хунгарын зузаан 40-60 см байна гэсэн мэдээг аймгийн УЦУОШТөвөөс өгөөд байна. Гэвч Бүрд, Баян-Өндөр, Есөн-Зүйл, Өлзийт, Хархорин сумдын уулархаг газруудаар мал бэлчээрлэх боломжгүй болж, өвөлжөө, хаваржаа их хэмжээний цасанд дарагдаж, шуурганаар бод мал 21719, төл 11769, нийт 33488  мал хорогдсон  мэдээ ирсээр  байна. Бүрд сумын хувьд Батхаан, Эрээн уул дамнаад маш их цас орсон тул одоогийн байдлаар 3 айлын хоттой мал цасанд дарагдсныг хүн хүч дайчлан арилгасан. Адуу 1406, үхэр 458, хонь 11420, ямаа 6718, хурга 6174, ишиг 3070, унага 50, тугал 25 нийт 29321 мал хорогдсон мэдээтэй байна. Сүүлийн орсон цас мал аж ахуйд тэр дундаа мал ид төллөж байгаа энэ үед төл, эх малд хүндрэл учруулж болзошгүй байна. Саяны их цаснаас хойш төл хоол алдах, тэр дундаа ишиг сүүндээ цадахгүй, сүү орлох тэжээл хэрэгтэй байгаа тул манай газар анхаарч арга хэмжээ авч ажиллаж байна.

-       Өвс тэжээлийн нөөц хэр байгаа вэ, цаашдаа цаг агаар хүндэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

-       Тэжээлийн нөөцийн хувьд өíãºðñºí îíä  àéìãèéí õýìæýýãýýð  35,8 ìÿíãàí òîíí ºâñ, 6,3 ìÿíãàí òîíí ãàð òýæýýë áýëòãýñýí. Цàã àãààðûí áàéäëààñ øàëòãààëàí ìàë÷èä бэлтгэсэн өвс тэжээлийн 70 орчим хувийг хэрэглэж зарцуулсан байна. Оäîî  ñóìäàä 10 ìÿíãàí òîíí ºâñ, 2 ìÿíãà орчим тонн ãàð òýæýýëèéí íººöòýé áàéгаа мэдээтэй байна.

-       Мэрэгчтэй тэмцэх ажлын талаар ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна?

-       Мал аж ахуйд тулгамдаж буй өөр нэг асуудал бол бэлчээрийн хөнөөлт мэрэгч амьтантай тэмцэх ажил байна. Аймгийн хэмжээнд 11 суманд 1060,0 мянган га бэлчээрийг хамран тархсан байна гэсэн судалгааг 2014 оны намар МХГазартай хамтран гаргасан. Манай газраас аймаг, сумдын удирдлага, ХХААЯам, УХЭШХүрээлэнтэй хамртан ажиллаж бодлого төлөвлөлтөө гаргаад байна. Сая 4 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын захирамж гарч 2015 оны 4 дүгээр сарын 15-наас Бүрд, Баян-Өндөр, Есөн-Зүйл, Өлзийт, Зүүнбаян-Улаан, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Нарийтээл, Хужирт, Хархорин сумдын 64,0 мянган га-д оготнотой тэмцэх ажлыг нэг сарын хугацаанд энгийн механик болон микробиологийн гэсэн 2 аргыг хамтатган хийхээр боллоо. Улсын болон орон нутгийн, ОНСангийн 300 орчим сая төгрөгөөр энэ ажлыг малчид, малчны бүлэг, хоршоодын оролцоотой зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллана.

-       Малчид 2014 оны ноосны урамшуулалаа авч чадахгүй байгаа. Энэ асуудлын гол шалтгаан нь юу байна?

-       Ноосны урамшуулалд манай аймгийн хэмжээнд  11566 малчин хамрагдахаас 9667 малчин урамшуулалын мөнгөө авч, 1899 малчин /давхардсан тоогоор/ урамшуулалын мөнгөө авч чадаагүй байна. Энэ нь хоршооны гишүүн биш гэсэн үндэслэлээр Мал хамгаалах сангаас нэр нь хасагдсан, хонь тэмээний ноос боловсруулах үндэсний үйлдвэрээс баримт нь ирээгүй гэсэн 2 шалтгаанаар хасагдаж байна.  Энэ асуудлыг бид Улсын бүртгэлийн хэлтэс, хоршоодын дарга нар, сумдын МЭҮТасгийн мэргэжилтнүүдтэй хамтарсан уулзалтыг зохион байгуулж, хаанаа буруутай байгааг тодруулж байна. Ингэхэд манай малчид өөр сумын хоршоонд ноосоо өгсөн,  хоршооны гишүүнээр бүртгүүлээгүй, ноос авсан хоршооны төлөөлөгч нь падааныг үйлдвэрт өгдөггүй,  хугацаа хоцроож падааныг өгдөг, мөн ноосоо үндэсний үйлдвэрт тушаадаггүй, өөр газарт өгдөг зэрэг малчнаас болон хоршооноос шалтгаалсан асуудлууд байна.

 

-       2015 оíûгазар тариалангийн салбарын зорилт болон õàâðûí òàðèàëàëòûí бэлтгэл ажлын явцын байдлыг танилцуулвал...?

-       2015îíä àéìãèéí õýìæýýãýýð óëààí áóóäàé 4200, òºìñ 390,  õ¿íñíèé íîãîî 220,жимс жимсгэнэ 120,  ìàëûí òýæýýë 900 ãà-ä òóñ òóñ òàðèàëæ,5000 òí ¿ð òàðèà, 2200òí ìàëûí òýæýýë, 4625òí òºìñ, 3205òí õ¿íñíèé íîãîî, 100 тн жимс жимсгэнэõóðààí àâ÷,5000 га-д уринш боловсруулах, мөн 2015 онд газар тариалангийн салбарт түр болон байнгын 600 ажлын байр нэмэгдүүлэх зорилтуудыг тус тус дэвшүүлсэн. 2015 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлууд хийгдэж тариалан түлхүү эрхэлдэг сумдтай манай газраас хамтран “Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн”-ийг Арвайхээр суманд энэ сарын 09-нд зохион байгуулсан. Цаашид Нарийнтээл, Тарагт, Хайрхандулаан, Хархорин сумдад ХХААЯ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна. Хархорин суманд 600 га тариалангийн атаршсан талбайг эзэмшүүлэхээр төслийн сонгон шалгаруулалт хийгдсэн. Бүрд сумын атаршсан газрыг эзэмшүүлэхээр аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаныг аймгийн ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

-       Үрийн нөөц, хүлэмжийн талаар юу хийгдэж байна вэ?

-       Энэ хавар 290 га-д 750 тн үрийн төмс шаардлагатай байгаа. Нөөцөлсөн үрэнд хорогдол тооцоод 600-аад тн үр гарах боломжтой. Тариалах үрийг шинжилгээнд хамруулж, дүгнэлт гаргуулах ажлыг МХГ–тай хамтран зохион байгуулж байна. Төгрөг, Арвайхээр сумд урд онд ХХААГазраас олгосон үрийн үржүүлгийн ажлаа хийнэ. Хархорин сумаас 5 тн Астила сортын үр, Арвайхээр сумаас 1 тн импала, Төгрөг сумаас 1 тн астила сортууд нийлүүлэх боломжтой. Баянгол, Богд, Хайрхандулаан, Хужирт, Бат-Өлзий, Арвайхээр сумдаас 14 тн үрийн захиалга ирүүлээд байна. Монгол төмс хөтөлбөрийн газарт элит байхгүй нийлүүлэх боломжгүй тул Төв аймгийн Жаргалант дахь Улсын үр үржүүлэгч Аж ахуйн нэгжээс үр татан авах талаар сумдад мэдээлэл хүргүүлсэн байгаа. Үрийн нөөцийн хувьд Монголын хөдөөг шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбоонд үүрэг өгч иргэдэд хүнсний ногооны үрийг нийлүүлж байна. Хүнсний ногооны нэр төрлийг олшруулах зорилгоор  үрслэг, үр бордоо, ургамал хамгаалын бодисыг захиалгын дагуу нийлүүлж байна. Тус холбооны Өвөрхангай аймаг дахь салбар нь “Арвайн-Илч” ХХК-тай гэрээ байгуулж өвлийн хүлэмжийг ашиглахаар үрслэг бойжуулж эхлээд байна. Арвайхээр суманд өрхийн хэмжээний  өвлийн нарлаг хүлэмж байгуулах Каритас-монгол ТББ-ын төслийн хүрээнд 50 өрхөд Нарлаг хүлэмж багйуулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна. Хархорин суманд нарлаг хүлэмж байгуулах 30 өрх сонгох судалгаа хийгдэж байна.Хүлэмжийн нарийн ногоо ургуулах, хүлэмж байгуулах сургалтыг Арвайхээр суманд зохион байгуулахын зэрэгцээ газар тариалангийн сургалтуудыг үе шаттайгаар орон нутгийн телевизээр явуулахаар төлөвлөөд байна.Өрхийн тариалан Бизнес хөгжил ТББ-тай  хамтран ногоо тариалуулахаар Арвайхээр сумын 10, 11 дүгээр багаас 20-25 өрх толгойлсон эмэгтэйг сонгох ажил хийгдэж байна. Каритас монгол ТББ-тай хамтарч хүлэмж байгуулах, хүлэмж, дарлаганд тариалалт хийх талаар сургалт зохион байгуулж, төслийн зүгээс 50 өрхөд 14 төрлийн нарийн ногооны үр, гарын авлага өгч арга зүйгээр хангасан.

 

-       Малын тэжээлийн үр, усалгаа, техник хангамжийн бэлэн байдал, хүрэлцээ ямар байгаа вэ.?

 

-       Малын тэжээлийн үрийн хувьд арвайн үрийг Хархорин сумын “Зулзган–Ой” хоршоо, Овъёос, хөх тарианы үрийг захиалгын дагуу УГТЭШХүрээлэн, МАА-н хүрээлэнгүүдээс, Хархорин, Баян-Өндөр сумдаас нийлүүлэх боломжтой. Үнийн хувьддундаж үнэ 1 кг нь 600-700 төгрөг болно.  Малын тэжээл тариалалтыг 6 сарын дунд үеэс зуны бороо угтуулж хийнэ. Усалгааны хувьд аймгийн хэмжээгээр төмс, хүнсний ногоог булаг шанд, худаг, гол горхи ашиглах замаар 100 хувь усалгаатай тариалдаг. 2008 оноос хойш бага, дунд оврын 2 услалтын систем шийнээр байгуулж, 6 услалтын системийг сэргээн засварласан. Зарим услалтын системийн ашиглалт тааруу, боломжит ургац авч чадахгүй байдал байгаад анхаарч зөвлөмж арга зүйгээр хангах, менежментийн гэрээгээр ашиглуулах зэрэг арга хэмжээ авч байна. 2014 онд Хархорин, Өлзийт, Баянгол сумдад услалтын систем шинээр байгуулах болон толгойн барилгын засварлах зураг төсвийг улсын төсвийн 46,5 сая төгрөгөөр хийсэн. Улсын төсвийн хүндрэлтэй байдлаас барих ажил хийгдэх боломжгүй байна. Улаан буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тогтворжуулах зорилгоор үр сайжруулах, нөөцлөх, үрийн агуулах байгуулах зэрэг ажлууд хийгдсэний дүнд 2014 онд 2003 оноос хойш авч байгаагүй ургацыг авсан. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар “Ургацын штаб” байгуулж ажилласан нь үр дүнгээ өгсөн. Цаашид ч хавар, намар энэ байдлаар ажиллана. Аймгийн хэмжээнд нийт дугуйт трактор 141, гинжит трактор 7, комбайн 5, төмсний үр суулгагч 22, үр тарианы үрлэгч 11 ажиллахаас засварын ажлаа зарим аж ахуйн нэгжүүд эхлүүлээд байна. Хархорин сумын Алтантэрэм ХХК 165, 125 морины хүчин чадалтай трактор тус тус 1, комбайн 1 ийг лизингээр авахаар захиалга ирүүлснийг ХХААЯаманд уламжилж захиалгад оруулсан. Сум бүрт төмс, үр тариа, нарийн ногооны үрлэгч, төмсний сийрүүлэгч, манагч бүхий 35 морины хүчин чадалтай тракторууд байгаа тул тарилтын хувьд техник боломжтой. Зарим сумдад зарж борлуулсан, ашиглалтгүй байгаа зэрэг мэдээлэл ирж байгаа тул хяналт үнэлгээ хийх шаардлагатай байна. /Өмчийн хэлтэстэй хамтарч/ Энэ оны хаврын тариалалтанд нийт 190 орчим тн шатахуун хэрэгцээтэйгээс үр тарианд 161,2 тн шатахуун зарцуулахаар тооцоо гарсан.

           

-       Үр тариа, улаан буудайн тариалалтыг нэмэгдүүлэх талаар ямар ажлууд хийх вэ?

 

-       2015 оны хаврын тариалалтанд аж ахуйн нэгжүүдийн тариалах захиалгаар 5373 га-д тариалах 867 тн улаан буудайн үр шардлагатайгаас аж ахуйн нэгж, иргэдэд 459,7 тн үр нөөцөд байгаа, 408 тн үр дутагдана. Нөөцөд байгаа үрийн 413,2 тн Алтайский -70, 26,5 тн Алтайский-100, 20 тн Дархан-144 сортууд байна.Тариалах талбайн судалгаа, үр, бордоо ургамал хамгааллыг бодисын захиалгыг ХХААЯаманд хүргүүлсэн. Үр, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор журам гарсан. Үрийн хуваарь эцэслэж гарахаар аж ахуйн нэгжүүд үрээ татан авч тариалалтаа хийнэ. Нөөц чийг бага байсан ч сая нэлээд чийг нэмэгдсэн тул чийгийн ууршилтыг багасгах чийг хаах арга хэмжээ авах шаардлагатай байна. Тариалалт эхлэх хугацааны хувьд  шар лууван, сонгино, саримс зэрэг ногооны тариалалт 4 сарын 25-наас, улаан буудай 5 сарын 5-ны дотор эхлэх төлөвтэй байна.

 

-       Аймаг дахь гурил үйлдвэрлэлийн явц байдлыг танилцуулвал...?

 

-       Өнгөрсөн онд аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 55 хувийг үйлвэрлэх хэмжээний улаан буудайн ургац хүлээн авсан. Гэвч гурилын үйлдвэрлэл сайн хөгжиж чадахгүй байна. Хархорин суманд дунд оврын хүчин чадалтай 2 гурилын үйлдвэр ажилладаг. Мөнгөт хайрхан-Уул ХХК тоног төхөөрмжийн шинэчлэл хийх шаардлагатай тул ажиллаагүй байгаа.  Буудайн шим ХХК-ийн гурилын үйлдвэр 2014 оны намрын ургацаас 200 тн улаан буудай авч 145 тн гурил, 20 тн хивэг үйлдвэрлэсэн.  Цаашид тоног төхөөрөмж шинэчлэх, улаан буудайн цавуулгыг сайжруулж, гурил үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

 

-       Танай салбарын хувьд тулгамдаж буй асуудлууд юу байна вэ?

 

-       Манай салбарын хувьд тулгамдаж буй шийдвэрлэх асуудлууд нэлээд байна. Тухайлбал: Хархорин, Нарийнтээл, Арвайхээр, Төгрөг сумдад “Цагаан будаа” тарьж турших ажлыг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

·         Хархорин, Арвайхээр сумдын төмс, хүнсний ногооны томоохон худалдааны төвүүд, нийтийн хоолны газрууд, төсвийн байгууллагуудын жилд хэрэглэдэг, болон худалдаалдаг төмс, хүнсний ногооны судалгааг хийж,  борлуулалтын сүлжээ бий болгоход бодлогоор дэмжих, тухайн сумдад ярилцлага зохион байгуулах.

·         Бүрд сумын Боригдойн услалтын системийг Мөнх сүндэр ХХК-д хүлээлгэн өгч, менежментийн гэрээгээр ашиглуулах, аж ахуйн нэгжийг арга зүйгээр ханган хамтран ажиллах.

·         Тариалангийн газрын судалгааг үндэслэн газрыг эзэмшүүлэх замаар эргэлтэнд оруулах, Тариалангийн газрын эзэмшилт ашиглалтад хяналт, мониторинг хийж, дүгнэлт гарган зөрчлийг арилгаж хуульд нийцүүлэх арга хэмжээ авах

 

           Анхаарах асуудлууд

o   Тариалангийн талбайн хөрс хамгаалах, сэлгээ хийх, бордох, ургамал хамгааллыг арга хэмжээ авч нөхөн сэргээх

o   Стратегийн таримал болох улаан буудайг бэлтгэсэн уриншиндаа бүрэн тариалах, чанартай уринш бэлтгэх

o   Рапсын тариалалтанд анхаарч, нэг талбайд давтан тариалуулахгүй байх арга хэмжээ авах

o   Стратегийн таримал болох улаан буудайг бэлтгэсэн уриншиндаа бүрэн тариалах, чанартай уринш бэлтгэх

o   Бага оврын тракторын ашиглалтыг сайжруулах, бага оврын трактор зээлээр авсан иргэн аж ахуйн нэгжүүдээр эргэн төлөлтийг гэрээний хугацаанд хийлгэх

o     Салбарын мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх аймгийн МСҮтөвтэй хамтран ажиллах

o   Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээ, мэдээлэлийг статистикийн тухай хууль, салбарын мэдээллийн сангийн стандартад заасны дагуу үнэн зөв, шуурхай гаргах, мэдээлэх

o   Төмс, хүнсний ногооны техникийн хангамжийг сайжруулж механикжилтын түвшинг нэмэгдүүлэх   

o    Төмс, хүнсний ногоо тариалагчдыг бүртгэлжүүлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулах

o   Хархорин суманд байгуулагдсан үрийн агуулахыг ашиглалтанд оруулах зэрэг хийх болон шийдвэрлэх асуудлууд олон байна.

 

                                                                                Ярилцсан  Э.Анхмаа

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна