Бандид гэгээнтний 6 дугаар дүрээр тодорсон хүү Энэтхэг улсад 15 жил суралцана

2015-06-09 02:40:08 | 4495 | 1


Бандид гэгээнтний 6 дугаар дүрээр тодорсон хүү Энэтхэг улсад 15 жил суралцана

Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн

Арвайн хүрээний Ганданпунцоглин хийдийн Бандид ламтаны 6 дугаар дүрийг тодруулах ажлыг 2012 оноос анх хөөцөлдөж,энэ онд буюу хонин жилд тодорсон. Ламтаныг далай багштай уулзуулах, авшиг хүртээх ажлаар орон нутгаа төлөөлөн явж Дарамсала буюу Жагарын оронд очиж, Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай ламтай уулзаад ирсэн. Биднээр дамжуулж Далай багш Өвөрхангайчуудад хоёр зүйлийг захисан. Бурханы шашны хөгжилд Монголчууд их хувь нэмэр оруулах цаг үе ирсэн. Өнөөдөр Энэтхэгийн Дарамсала, Гомон хэмээх хоёр томоохон дацанд 212 лам суралцаж байна. Цаашид бурханы шашнаа дээдлэх, лам хуврагуудаа хүндэлж, бурханы шашны хөгжилд хувь нэмрээ оруулаарай гэж захисан. Бандид ламтаны 6 дугаар дүрийг тодруулах ажлыг эхнээс нь Далай багш дэмжиж, ном журмынх нь дагуу тодруулсан. Тийм учраас энэ хүүхдийг сургах, боловсруулах, сайн лам, хувилгаан болоход нь Өвөрхангайн ард түмний дэмжлэг их чухал шүү гэдгийг хэлсэн. Ламтан маань Энэтхэгт олон жил суралцана. Хөрөнгө мөнгө их хэрэгтэй учраас Өвөрхангайчуудын дэмжлэг туслалцаа их юм. Бурханы шашин бол Монголчуудын оюун санааны нэг гол дэвшил юм. Олон зуун жил Монголчууд энэ шашныг шүтэж, бурханы шашны сургаалиар ажил амьдралаа зохицуулж ирсэн сүсэгтэй ард түмэн. Бурханы шашин нь шашны тэргүүнээ тодруулдаг уламжлалтай. Манай Өвөрхангай аймгийн шашны тэргүүн бол Бандид гэгээнтний 6 дүр болох Дэнзэнжамъянлодон болж байна. Энэхүү дүрийг тодруулснаар манай бурхан шашны хөгжилд том алхам гарч байгаа юм. Бандид ламтаны хойд дүр өөрийн аймгаасаа тодорно гэдэг маш чухал зүйл учраас манай аймгийн ард иргэд их дээдэлж, шүтэж, хамтарч ажиллах шаардлага байна. Тодруулаад орхидог ажил биш юм. Ламтанаа цаашид сургах, боловсруулах, гандан хийдийнхээ хөгжилд нэг шат ахиулах зэрэг нэлээд том ажлуудыг гандан хийдийнхэн маань хийхээр төлөвлөөд байгаа. Тиймээс энэ ажилд орон нутгийн төр захиргааны байгууллага, ард иргэд, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийнхний дэмжлэг их чухал. Тиймээс цаашид сайн хамтарч ажиллах шаардлага байна. Ламтаныхаа хойд дүрийг тодруулах, бурхан номын газар нь хүргэж өгөх гээд асар их ажил хийгдсэн. Энэ бүх ажлыг нуруундаа үүрч, шашны хөгжлийн төлөө, Өвөрхангай аймгийнхаа иргэдийн амар амгалангийн төлөө, нутаг усныхаа хөгжлийн төлөө сэтгэл гарган ажилласан аймгийн Ганданпунцоглин хийдийн лам нартаа болон аймгийн ЗДТГ-ын  ХБХ-ийн даргад, “Бандид ламтан” сангийнханд аймгийнхаа ард иргэдийн нэрийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна.

 

-      Бандид гэгээнтний 6 дугаар дүр тодруулах ажил анх хэдийнээс яригдаж эхэлсэн бэ?

-      Юуны өмнө “Өвөрхангайн мэдээ” сонины уншигчдынхаа энэ өдрийн амар амгаланг айлтгая. Хуучаар Арвайн хүрээ, одоогийн Ганданпунцоглин хийдийн Ширээний лам Бандид ламтаны 6 дугаар дүр энэ жил тодорсныг уншигчид маань мэдэж байгаа байхаа. 1990 онд Ганданпунцоглин хийд дахин сэргэж,  Өвөрхангай аймгийнхаа төв дээр хийд орноо байгуулж, хурал номоо хурж эхэлсэн. Анх Арвайн хүрээнд шавилан сууж байсан 40-өөд лам анхны хурал номыг үүсгэсэн байдаг. Эдгээр лам нар 10 гаруй жил хурал номоо хурж байгаад цагийн эрхээр нас өндөр болж, дараа дараагийн зауу лам нартаа ном судраа зааж өгч, сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 1990 оны дунд үеэс Тарган бандид хувилгааны хойд дүрийг тодруулах яриа анх хурал хурж байсан өвгөчүүлийн дунд яригдаж байсан юм билээ. Энэ яриа олон жил яригдаж, хийдийн лам нар ч битүүхэндээ хүсэж явсаар, 2012 онд ахмад лам нар маань хурал хийж, Бандид гэгээнтний хойд дүрийг тодруулъя гэсэн анхны шийдвэр гарсан байдаг. 2012 онд ард иргэд болон урьд хурал ном хурж байсан ахмад лам нарын саналыг бичгээр болон амаар авч, 2012 оны 12 дугаар сард миний бие болон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, бизнесмэн н.Батхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр анхны айлтгалаа далай багшид айлтгаж, бичгээ өргөн барьсан

-      Тухайн үед Далай лам ямар хариу өгсөн бэ?

-      Тухайн үед далай ламаас “Тодрох болоогүй байна. Жамбалсанжид номыг гурван бум унших хэрэгтэй. Түүний дараа тодруулах ажлыг дахин яръя” гэсэн бичиг ирсэн. Түүний дагуу бид Жамбалсанжид номыг гурван бум уншсан. Нэг бумыг нь аймгийн Ганданпунцоглин хийдэд өөрсдийн хүчин чадлаар, хоёр бумыг нь өмнөд Энэтхэгийн Балданбарайбум, Гомон дацанд уншуулсан. Тав зургаан мянган лам нарт зэд түгээж байж тэр номыг  уншуулдаг учраас хөрөнгө мөнгө ордог. Аймаг орон нутгаас нэг бум унших зэд өргөлийнх нь зардалыг гаргаж өгсөн. Бусад санхүүг нь хийдээсээ гаргасан.  Гурван бум уншуулчихаад 2013 оны 6 дугаар сард дахин Далай лам дээр очиж айлтгахад “Хойтон Монгол оронд очиж тодруулъя” гэсэн бичиг ирсэн.

-       

-      2014 онд Далай лам Монголд ирэх байсан ч ажил төрлийн асуудлаас болоод ирж чадхааргүй болсон. Үүнээс болоод бидний ажил  ч хойшлогдсон. Тэгж байтал Далай ламын төлөөний хүн Найчинчойжин 9 дүгээр сард Монгол оронд морилсон. Тэр үеэр манай хийдийнхэн болоод аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч О.Батжаргал тэргүүтэй хүмүүс очиж уулзаж, учир явдлаа танилцуулсан. Тэгэхэд Найчинчойжин гуай өөрийн биеэр далай багшид айлтгаж өгье гээд явсан.

-       

-      Найчинчойжин гуай Америкт ажилтай явж байгаад 2015 оны 1 дүгээр сард  Энэтхэгт очсон юм билээ. Тэгээд Далай ламд айлтгаж, Далай лам номын дагуу хувилгаан тодруулдаг аргуудаар шинжиж, Бандид ламтаны 6 дугаар дүрийг

-       

-      2015 оны 02 дугаар сарын 12-ны орой Найчинчойжин гуай  утсаар ярьж, “Далай багшаас бичиг ирсэн байна. Хувилгаан Монголдоо байна. Өөрийн хийддээ ирсэн байна. Тиймээс хийдэд суралцаж байгаа хүүхдүүдээс 17-оос доош насны 17-20 хүүхдийн нэр аваад шинийн 15-ны дотор багтаж ир” гэсэн айлдвар гарсан байна гэж хэлсэн. Бид тэр ёсоор лам нартайгаа хуралдаад хийдэд шавилан сууж буй, ном үзэж буй лам нараасаа хичээл номондоо сайн, ухаантай, сэргэлэн  17 хүүхдийн нэрийг аваад Энэтхэг явсан.

-       

-       2015 оны 02 дугаар сарын 27-нд Энэтхэг яваад 03 дугаар сарын 01-ний өдөр Дарамсалаад очоод Найчинчойжинд хүүхдүүдийнхээ нэрсийг бичгүүдтэйгээ айлтгасан. 03 лдугаар сарын 17-ны өдөр Далай ламын гадаад харилцаа хариуцсан сайд нь утсаар ярьж “Ламтаны нэр гарсан, та нар хүрээд ир” гэс эн. Тэгээд яваад очиход 17 хүүхдээс Лувсандагвын Ойдов хэмээх хүүхдийн нэр дээр тамга дарж, анхны тодруулсан бичиг, өөжрийнх нь мутрын тэмдэгтэй бичиг ирсэн байсан.

-      Бичгийн утга нь 17 хүүхдээс Лувсандагвын Ойдов хэмээх хүүг Бандид ламьаны хойд дүр мөн болохыг тодрууллаа гэсэн хувилгаан барилдлага шинж нь бүрдлээ. Хувилгаан

-      3 сарын 17-нд

-       

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна