- Өвөрхангай аймгийн аль сумын харьяат вэ? Гэр бүлээ танилцуулна уу.
- Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат. Аав ээж хоёр ахын хамт амьдардаг. Айлын бага хүү.
- Удам сударт нь барилддаг хүн байсан уу?
- Байгаагүй. Аав ээжийн талд биеэрхүү, бяртай хүмүүс байсан гэсэн.
- Хэдэн наснаасаа барилдаж эхэлсэн бэ. Бөхийн өөр ямар төрлөөр хичээллэдэг вэ?
- Бэлтгэл сургуулилтаа 2012 оны хавраас буюу 14 наснаасаа Улаанбаатар хотод Ц.Шийрэв багшийнхаа удирдлага дор хийж эхэлсэн. Үндсэндээ жудо бөхөөр хичээллэдэг. Жудогийн хажуугаар самбо, үндэс, жиу-жицу, чөлөөт гээд бүх л төрлөөр барилдаж байсан.
- Өсвөрийн барилдаануудад ямар ямар амжилт гаргаж байсан бэ?
- Өсвөрийн барилдааны амжилт гэвэл Жудо бөхөөр залуучуудын улсын авргын нэгалт,нэг хүрэлтэй.Өсвөрийн улсын хошой аварга,нэг хүрэлтэй.БасАзийн залуучуудын тоглолтын хүрэлмедальтай.Тэгээд нэрэмжит cup тэмцээнүүдээс 20 гаран алтан медальтай. Самбо барилдаанаар өсвөр залуучуудын улсын аварга. Үндэсний бөхөөр өвөл,хавар,зун,намрын нээлтийн барилдаанд нийт 11 түрүүлсэн.Цагаан сарын өсвөрийн барилдаанд хоёртүрүүлж,нэг шөвгөрч байсан.Мөн үндэсний өсвөрийн бөхийн улсын аварга,ардын хувьсгалын 92,93,94 жилийн баяр наадмын өсвөрийн барилдаанд 3 жил дараалан түрүүлж монгол бөхийн түүхэнд шинэ түүх бичсэн. Мөн сумо барилдааны улсын аварга. Жиу-жицу барилдааны улсын хошой аварга,өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальтай. Чөлөөт бөхөөр “Асашорёюу cup”олон улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд зүгээр ормоор санагдаад анх удаа барилдсан чинь мөнгөн медаль авсан. \хэхэ\
- Багшийнхаа талаар?
- Манай багшийн хувьд олон жил багш дасгалжуулагч хийж байгаа. Одоо тив дэлхийд монголынхоо нэрийг гаргаж байгаа шавь нар нь ямархуу багш болохыг нь тодорхойлоод өгч байна даа. Би юу хэлэхэв.
- Энэ жилийн аймгийн наадмын талаар. Улсын цолтой хичнээн бөх барилдсан бэ?
- Хүчит 256 бөх зодоглосноос аймгийн цолтой арваад бөхбайсан байхаа.Биурьднь аймгийн баяр наадамд насанд хүрсэн хүмүүстэй аймгийн Арслан гэх нэр хүндтэй цолны төлөө барилдаж байгаагүй. Энд нэг зүйл нэмж хэлэхэд, 2011 онд Өвөрхангай аймгийн 80 жилийн ойгоор 13 настай байхдаа анх удаа өсвөрийн барилдаанд барилдаж, өөрөөсөө гурав ах хүмүүстэй барилдаж аймгийн өсвөрийн барилдаанд түрүүлж байсан.Харин 2015 он буюу энэ жил хоёрдахь удаагаааймгийн наадамд зодоглож, дахин түрүүлж аймгийн арслан цолыг хүртсэндээ баяртай байна.
- Хамгийн хэцүү даваа аль нь байсан бэ?
- Бүх л даваа хүнд байсан. 17 насандаа аймгийн арслан цол хүртсэн бөх монгол бөхийн түүхэнд байдаггүйюмбилээ.Би бас наадмаас өмнө тийм хүн байдаг юм болов уу гэж асууж байсан.
- Тэгэхээр өөртөө их итгэлтэй байжээ. Монгол улсын хамгийн залуу аймгийн арслан боллоо. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Хайртай хүмүүстээ талархал илэрхийлж болно.
- Мэдээж өөрийнхөө хүчээр монгол бөхийн түүхийг бичилцэжяваадаа баяртай байна. Энэ амжилтыг үзүүлэхэд гэр бүлийн маань дэмжлэг маш их байсан.Мөн “Макс”группын захирал Цэрэнжигмэд,Ганбаатар ах нартаа баярлалаа.Тэгээд мэдээж нутгийн уул ус, нутгийн ард түмэн,“Макс”группын ажилчин,албан хаагчдын маань сэтгэл зүрх түшиж байсан болохоорминий энэ амжилт төрөн гарсанболовуу гэж би хувьдаа боддог.
- Одоо хаана амьдарч, ямар сургуульд сурч байна?
- Одоо,Улаанбаатархотод бэлтгэл сургуулилтандаа бүх зүйлээ зориулан амьдарч байна.
- Цаашдын зорилго?
- Цаашдын зорилго гэвэл ихээ их. Юуны өмнө үндсэний бөхийн дээд цолонд хүрэхийг,жудо бөхөөр олимп дэлхийд Монгол улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэхийг зорилт болгон бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Б.Наранчимэг
Сэтгэгдэл үлдээх