Ахмад дайчинд нэг өрөө байр олголоо

2017-04-10 12:34:49 | 1636 | 0


Аймгийн ИТХ-аас 2017 оныг “Ахмадаа  дээдлэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд ахмад дайчин, хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн, Өвөрхангай аймгийн Хүндэт иргэн М.Цэдэндорж гуайд орон нутгаас нэг өрөө байр олгож, өнөөдөр байрны түлхүүрийг нь аймгийн Засаг дарга Г.Ганболд гардуулан өглөө.

М.Цэдэндорж гуай эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататгаж хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж, орон нутгийн төр, захиргааны байгууллагад 40 гаруй жил хөдөлмөрлөж, улс, эх орон, аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн юм.

Өдгөө 97 насыг зооглоод буй ахмад дайчин М.Цэдэндорж гуай төр засагтаа баярласнаа илэрхийлж, “дахиад хэдэн нас нэмэгдлээ”хэмээн билэгшээж байлаа.

Аймаг, орон нутгаас тендэрийн хуулийн дагуу үнийн санал авч Цагаанбургалтай ХХК-ийн барьсан 40 айлын орон сууцны нэг давхарын нэг өрөө байрыг сонгож авсан бөгөөд ийнхүү ахмад дайчин, буурал маань дулаан, тохиолог байранд амьдрах боллоо.

“Ахмадаа дээдлэх жил”-ийн хугацаанд гэр орон зайлшгүй шаардлагатай ахмадуудад гэр олгох, тэдний үр хүүхдүүдийг ажлын байраар хангахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд ахмад настнуудад зориулсан олон ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа юм.

                                                                                                                                                 Б.Мөнгөнцэцэг

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна