- 2016 онд Өмнөговь аймгийн төсөв хэдэн төгрөгөөр батлагдав?
- 2016 онд аймгийн нийт төсөв 103.358.885.7 \зуун гурван тэрбум найман зуун наян тав аравны долоон мянган төгрөг\-өөр батлагдсан. Аймгийн төсвийн орлого нь 58.251.97,7 \тавин найман тэрбум хоёр зуун тавин нэгэн сая ерөн долоо аравны долоон мянган\ төгрөг байгаа. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан сангийн яамнаас 21 аймагт хувиарладаг. Манай аймагт 13.446.795,7 \арван гурван тэрбум дөрвөн зуун дөчин зургаан сая долоон зуун ерэн тав арваны долоон\ төгрөг ирж байгаа. Ирсэн мөнгийн бид нар хуулинд заасан үндэслэлээр 15 сумандаа хувиарлаад үлдэснийг нь аймагтаа зарцуулдаг. Тусгай зориулалтын шилжүүлэг 27.215.989,6 төгрөг. Тусгай зориулалтын төсөв 1.731.9 сая төгрөгөөр өссөн. Энэ нь эрүүл мэндийн салбарын төсөв жаахан нэмэгдсэн, дээр нь тавдугаар сургууль бүтэн жил ажиллана гэж тооцогдож нэмэгдэж орж ирсэн төсөв юм.
Ирэх онд гурав дөрвөн цэцэрлэг шинээр ашиглалтанд оруулна гэж Сангийн яаманд хянуулсан.
- Өнгөрсөн оны төсөвтэй харьцуулахад?
- Аймгийн нийт төсвийн орлогын 39% -ийг хувь хүний орлогын албан татвар буюу бидний хэлж заншсанаар цалингаас авдаг ашгийн нэлээд хувийг Оюутолгой компани бүрдүүлдэг. Ус ашигласны төлбөр 27%, үл хөдлөх хөрөнгийн албан татварын орлого 22%-ийг эзэлж байна. Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар 3%, газрын төлбөр 3,5 тэрбум төгрөг орно гэж тооцоолсноор аймгийн төсвийн 6%-ийг эзэлж байна. Хувьцааны ноогдол ашиг төсвийн нийт орлогын 40-өөд хувийг хүртэл эзэлж байсан жилүүд байгаа. Тавантолгой хувьцаат компаниас 2016 онд орж ирэх ноогдол ашгийг жилийн төсвийн 1%-ийг эзэлнэ гэж бид нар тооцож байгаа. Бусад орлогууд аймгийн нийт орлогын 2%-ийг эзэлнэ гэж тооцсон. Ер нь аймгийн энэ жилийн нийт орлогыг 535,4 сая төгрөгөөр буурахаар тооцсон. Түүний дотор төсвийн орлого 1 тэрбум 493 сая төгрөгөөр буурахаар тооцсон байгаа. Аймгийн нийт төсвийн орлого буурах хэмжээгээр төсвийн зарлага тэр дүнгээр буурч байгаа. Аймгийн ИТХ-ын зардал 200 сая төгрөгөөр өссөн. Энэ нь 2016 онд бүх шатны сонгууль зохион байгуулагдана гэдэг утгаар нэмэгдсэн. Сонгуулийн зардал 180 гаруй сая төгрөгөөр Сангийн яамнаас хянаж өгсөнтэй холбоотойгоор хурлын зардал өсөж батлагдсан.
- Манай аймаг шилэн дансаа хөтөлж байгаа юу?
- Манай аймаг шилэн дансаа хөтөлж байгаа. Хуулийн хугацаанд нь бүх төсөв, төлөвлөгөөгөө оруулсан. Сар сард нь мэдээллээ оруулаад явж байгаа. Өөрсдөө орж чадахгүй, олж үзэж ойлгож чадахгүй байж манайхыг шилэн дансаа хөтлөөгүй мэтээр фэйсбүүкт бичсэн байсан.
- Орон сууц барихад 12 компанид дэмжлэг үзүүлсэн. Хэдэн төгрөгийн дэмжлэг үзүүлснээс хичнээн нь эргэж орсон бэ?
- 2015 оны тодотгол дээр орон сууцны компаниудаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр өгсөн мөнгийг авах авалгыг 9 тэрбум 291,6 сая төгрөг байна гэж тооцсон. Одоогоор төсөвт орсон байгаа нь 2 тэрбум шахам төгрөг байна. Орон сууцны гэрээ тухайн үедээ янз янзын болзолтойгоор байгуулагдаж байсан. “Арслан” хотхоны байрны орон сууцны дэмжлэгийн гэрээ хийхдээ аймагт орон сууцыг нь худалдаж авах нөхцөлөөр хийсэн. Тэгэхээр “Ардсан” хотхонд өглөг байхгүй, орон сууцаа хүлээлгээд өгсөн гэсэн үг. Тэр орон сууц зарагдаад иргэдээсээ мөнгө нь цувраад орж ирж байгаа.
- Тэгэхлээр “Арслан” хотхоны хувьд борлуулалч нь аймгийн ЗДТГ болж байна гэсэн үг үү?
- Аан борлуулах нь хайшаа юм. Ер нь бол худалдан авагч нь гэсэн үг. Анхны тохиолдол болохоор орон сууцыг худалдаж авах нөхцлөөр хийсэн. Тэгээд тэр орон сууцнуудаа аймгийн ЗДТГ-т хүлээлгээд өгсөн учраас эхний 1 тэрбум 600 гаруй сая төгрөгийн авлага шууд дуусчихсан гэсэн үг.
- Төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн. Энэ жил нэлээд олон багш нарт бэлэн мөнгө өгсөн. Хэдий хугацаанд хэдэн хүнд хэчнээн төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна вэ? Ямар үзүүлэлтээр шалгаруулдаг вэ?
- Одоо нарийн судалсан тооцоо байхгүй байна. Хэдий хугацаанд эхэлсэн бэ гэвэл миний мэдэхийн 2004 оноос хойш хэрэгжсэн. О.Бадарч, Н.Амарзаяа нар хэлтсийн дарга байх үедээ 2004-2008 онд дөрвөөс зургаан сая төгрөг өгч байсан. Тухайн үедээ нэг өрөө, хоёр өрөө байрны үнэ шийдэж өгч байсан гэсэн үг. Тэр үед нэг өрөө байр 4 сая төгрөгийн үнэтэй байсан учраас бүтэн байр өгсөн байгаа юм. Тэгэхээр эхлэл нь 2005-2006 оноос эхлэлтэй.
- 2015 онд төрийн хэдэн албан хаагч энэ дэмжлэгт хамрагдсан бэ?
- 2015 онд 90-ээд хүнд өгсөн байгаа. Ямар нөхцлөөр шалгаруулдаг вэ гэхлээр мэдээж төрд олон жил үр бүтээлтэй ажилласныг гол үндэслэл болгож байгаа. Хоёрдугаарт амьдралын нөхцөл нь дэмжих шалгуур үндэслэлийн нэг болдог. За 90-ээд хүнд бараг 100-аад хүнд юм болов уу даа. Эхний захирамжаар 455 сая, дараа нь 10-аад хүнд 40 сая төгрөг гэхээр нийтдээ 495 сая төгрөг болж байна.
- Өгсөн мөнгөн дүн нь янз бүр л байх шиг байсан. Зарим нь 9 сая, 10 сая, 4 сая гэх зэргээр. Гэхдээ олон жил ажилласан хүн хамрагдаж чадаагүй, энэ мэдээлэл ямар шугамаар яаж шалгаруулдаг юм гэх зэргээр асууж байгаа хүмүүс байна?
- Зарим нь олон жил ажилласан амьдралын хүнд нөхцөлтэй болохоор мөнгөний дүн нь янз бүр байсан. Ер нь бол аймгийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэж байгаа асуудал. Заавал төрд ажиллаж байгаа бүх хүмүүсийг хамруулах ёстой биш. Энэ бол өглөг биш. Тодорхой үнэлэмжээр тиймээ, энэ хүнд өгөх үү, үнэхээр энэ хүн орон сууцны дэмжлэгийн болзлыг хангасан уу, өмнө нь авсан уу, аваагүй юу. Түүнээс гадна БОЭТ, Нэгдүгээр сургууль гэх зэрэг олон ажилтантай байгууллагууд байгууллагаасаа хүнээ тодорхойлж өгсөн байгаа. Тэгээд тэр шалгаруулсан хүмүүст заавал өг гэсэн үг биш, бас бүгдэд нь адилхан өг гэсэн үг биш. Бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн Засаг дарга шийдэх ёстой.
- Оюутолгой ХХК жил бүр Өмнөговь аймагт 5 сая доллар өгөхөөр гэрээ байгуулсан. Энэ жилийн мөнгөө өгсөн үү?
- Оюутолгой компанитай аймгийн ЗДТГ хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээнд жил бүр Өмнөговь аймагт таван сая доллар өгнө гэж заасан. Гэхдээ Оюутолгой энэ жилийн хувьд гэрээ нь таван сард гарын үсэг зурсан учраас түүнээс хойших хугацааны мөнгийг өгөхөөр шийдсэн нь хоёр сая доллар өгсөн. Энэ мөнгөөр 200 хүүхдийн 2 цэцэрлэг барьж байгаа.
- Эдийн засгийн хямралын талаар улс орон даяар ярьж байна. Таны хувьд болон орон нутгийн эдийн засагт, ард иргэдийн амьдралд нөлөөлж байна уу?
- Хүмүүс эдийн засгийн хямрал гээд яриад л байна. Уул уурхайнууд үйл ажиллагаа нь зогсоод ирэхээр олон хүний амьдралд нөлөөлж байна. Цлингаа өгч чадахгүй, олон хүнийг цомхотгосон. Үүнийг дагаад маш олон хүн ажилгүй, орлогогүй болж байгаа нь иргэдийн амьдралд их нөлөөлж байна. Аймгийн төсөвт бас мэдрэгдэж байна. Манай аймаг улсаас татаас авдаггүй, өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг. Нүүрсний уурхайнууд хэдий зогссон ч Оюутолгойн үйл ажиллагаа хэвийн явж байгаа учраас аймгийн төсөвт нөлөөлөх хэмжээ бага байгаа.
- Оюутолгойг газрын баялгийг зүгээр ухаад авч байна. Орон нутагт орж байгаа ашиг байхгүй байна гэж шүүмжилдэг. Аймагт орж байгаа орлого, өгөөж байна уу?
- Оюутолгойн уул уурхайгаас аймгийн төсвийн орлогын зохих хувь бүрдэж байгаа гэдгийг дээр хэлсэн. Хүн амын орлогын албан татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын төлбөр, ус ашигласны төлбөр гээд бодоод үзэхээр аймгийн төсвийн зонхилох хувийг Оюутолгой бүрдүүлж байгаа гэж ойлгож болно. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс тавантолгой, Энержи ресурс, МАК, Чинхуа мак Нарийн сухайт зэрэг томоохон компаниудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 100 хувь улсын төсөвт орно. Тэгэхээр Саус гоби сэндс, Терра энержи, Өсөх зоос гэсэн компаниудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хувь Өмнөговь аймагт орно. Тухайн уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа сумын орон нутгийн хөгжлийн санд лицензийн төлбөрийн 33 хувийг нь өгөх ёстой. Тэгэхээр Гурвантэс сумын орон нутгийн хөгжлийн санд 2016 онд хайгуулын болон ашилалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 581,7 сая төгрөг орохоор болж байгаа. Ер нь Гурвантэс суманд нийт дүнгээрээ 1 тэрбум 293 сая, Ноён сум 675,7 сая, Мандал-Овоо сум 179 сая, Цогтцэций сум 621 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаараа зарцуулахаар болж байгаа юм.
- Цэнгэлдэхийн хажууд баригдсан найман давхар орон сууцыг таных гэж ярих юм?
- Би шөнө харьж унтах завгүй төрийн ажлаа хийгээд зав байхгүй байхад барилга бариад явах зав байх уу. Би ажил хийсний төлөө надтай холын болон ямар нэг хамаатан төрлийн хүмүүс ажил хийхгүй гэртээ суух ёстой юу. Цэнгэлдэхийн хажууд баригдаж байгаа найман давхар барилга бол дэмжлэг авсан долоон компаний нэг мөн. Энэ барилгыг Бойцонхүү захиралтай “Эл-эс-пи” компани тендерээр шалгарч барьж байгаа. Бойцонхүүгийн компанийг яагаад надтай холбоод байгаа вэ гэхлээр манай нөхрийн хүргэн. Манай нөхөр тус барилга дээр менежерээр ажилладаг юм. Хүн л юм чинь ажиллаж амьдрах, бизнес хийх эрхтэй биз дээ. Надад хамаагүй ээ. Төрийнхөө ажлыг хийж явна, би улс төрч биш болохоор тэр бүр асуудалд хариулт өгөх бодол байдаггүй.
Ж.САЙНЖАРГАЛ
Сэтгэгдэл үлдээх