- Аймгийн хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөнөөр ямар асуудлуудыг хөндөж ярилцав?
- Аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтэстэй хамтран аймгийн хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Бид зөвлөгөөнөөрөө 2016 оны аймгийн хил хамгаалахад туслах хүчний төлөвлөгөөний хэрэгжилт, 2017 оны зөвлөлийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
- Манай аймгийн хувьд хилийн зөрчил хэр их байдаг вэ?
- Монгол улсын хилийн тухай хууль 2016 онд их хурлын чуулганаар хэлэлцэн батлагдсан. Энэ хуульд зарчимын шинжтэй нэлээд хэдэн онцлог орсон. Улсын хил хамгаалах байгууллагын чиг үүрэгт хилийн шалган нэвтрүүлэх байгуулагыг буцаан шилжүүлэхэд энэ асуудлыг тусгасан байгаа. Бас нэг хилийн тухай хуульд орсон онцлог өөрчлөлт бол хил хамгаалахад туслах хүчний зөвлөл орон нутгийн засаг захиргааны байгууллагын чиг үүргийг хилийн тухай хуульд тусгасан цаг үеийн шаардлагад нийцсэн хууль болсон гэж дүгнэж байна. Сүүлийн үед хил орчимын оршин суугч иргэд хилийн бүс зурваст зөвшөөрөлгүй нэвтрэх асуудал гарч байна. Ялангуяа он гарснаас хойш хилийн хариуцсан хэсгээр гурван удаагийн 15 хүн хилийн бүс зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч алт ухах, хувийн ашиг сонирхлоор зөвшөөрөлгүй нэвтэрч хилчдэд саатуулагдсан байгаа. Иргэддээ анхааруулж хэлэхэд хилийн бүс зурваст нэвтрэх тохиолдолд хилийн тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс тухайн аймагт оршин сууж байгаа хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл авч хилийн зурваст нэвтрэх хуультай. Тиймээс хуулиа сахиж ажиллах ёстой гэдгийг анхааруулж хэлье. Хуулиа сахиагүйгээс хамааран хил хамгаалагчдад саатуулагддаг, захиргааны арга хэмжээ авахуулдаг асуудлууд гарч байна.
- Хилийн тухай хуулийг зөрчсөн, алт олборлосон иргэдэд авсан арга хэмжээг сонирхож байна?
- Захиргааны хариуцлагын тухай хуулийн 29.1-д зааснаар хилийн бүс зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдэд захиргааны арга хэмжээ авдаг. Мөн алт ухах зорилгоор авч явж байсан багаж хэрэгслийг хурааж авч байгаль орчны газарт хүлээлгэж өгөх арга хэмжээг аваад байна.
- Хилчдийн ар гэр, нийгмийн асуудлыг яаж шийдвэрлэдэг вэ? Тулгамдаж байгаа асуудал байгаа юу?
- Хилчдийн алба үйл ажилллагаа явуулахад аймаг орон нутаг ялангуяа Өмнөговь аймгийн Засаг дарга ЗДТГ байнга тусалж дэмжиж явдагт хилчид бид үргэлж баяртай байдаг. Хилчдийн алба хаах ахуй нөхцөлийг сайжруулахад аймаг, сумын удирдлагууд анхаарч байгаа.
- Ойрын үед хийхээр төлөвлөж байгаа ажил гэвэл?
- 2017 онд хийгдэх томоохон ажлын үндсэн чиглэлүүдээ гаргалаа. 2017 оны нэг сард бид хилийн сумдаараа явж хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийг хилийн сумдадаа зохион байгуулах ёстой. Мөн хилийн заставуудад хил хамгаалахад туслах хүчний цугларалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, хилийн тухай хууль тогтоомжийг сурталчилах, хилчиддээ хилийн бүс зурваст нутаглаж байгаа малчид, ард иргэдтэй гурвалсан гэрээ байгуулах, байршлаар нь хил хамгаалалтанд оролцуулах гэсэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
- Хилчиддээ амжилт хүсье.
Ж.Сайнаа
Сэтгэгдэл үлдээх