Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 31 дүгээр тогтоолоор Ахмад настны Нийгмийн хамгааллын тухай хуулийн 6.4-д заасан ахмад настанд Насны хишиг олгох журмыг баталсан.
Ахмад настанд “Насны хишиг” олгох бүртгэл 2017 оны хоёрдугаар сарын 03-20-ыг хүртэл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хийнэ. Насны хишгийг олгохдоо Монгол Улсын дараах насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгоно.
65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг;
70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг;
80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг тус тус олгоно.
Бүртгүүлэхээр ирэхдээ: Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Өөрийн биеэр ирж бүртгүүлж чадахгүй ахмадын хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний үнэмлэхийг авч ирж бүртгүүлэхийг анхаарна уу.
Жич: 2 сарын 28-ны байдлаар 65 нас хүрсэн ахмад настан Насны хишигт хамрагдах юм байна.
Сэтгэгдэл үлдээх