АЛДАРТНУУДАА АЛДАРШУУЛАЯ

2017-02-08 03:16:38 | 1903 | 0


1. Эрүүл мэндийн салбарын “Оны алдартан” Б.Мөнхбат эмч - Аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсон. 
2. Хөдөө аж ахуйн салбарын “Оны алдартан” Ц.Шинэхүү – Монгол улсын Гавъяат малчин болсон.
3. Боловсролын салбарын “Оны алдартан” сурагч Б.Хоролсүрэн – Аймагтаа анх удаа элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан сурагчаар тодорч Москва хотод Плехоновийн нэрэмжит эдийн засгийн их сургуульд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна.  
4. Үйлчилгээний салбарын “Оны алдартан” А.Нармандах – Солонгос улсад болсон үсчин гоо сайханчдын тэмцээнд амжилттай оролцсоноос гадна шавь нар нь улс, бүсийн тэмцээнээс алт, мөнгөн медаль авсан байна. 
5. Хууль зүйн салбарын “Оны алдартан” М.Сугирхүү – цол нэмсэн төдийгүй Булган сумын төлөөлөгч болж албан тушаал дэвшсэн.  
6. Спортын салбарын “Оны алдартан” Х.Рэнцэндорж – Монголын бүх ард түмний спартикиад болон улс, бүсийн тэмцээн уралдаанд баг тамирчид нь ажилттай оролцсон тухайгаа тэрээр хэлэхдээ “2016 онд манай тамирчдын медалийн буухиа тасраагүй” хэмээн бахархан ярьсан юм. 
7. Боловсролын салбарын “Оны алдартан” С.Адилбиш – Улсын тэргүүний Гуравдугаар сургуулийн ажил үйлс өрнүүн байна гээд 2016 оны онцлох 10 үйл явдлаа тодруулан нэрлэж байлаа. 
8. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын “Оны алдартан” З.Мөнхчимэг – Ажил үйлсээрээ салбартаа манлайлан “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн “Холбоочны алдар” дээд шагналаар шагнуулжээ.  
9. Хяналт шалгалтын салбарын “Оны алдартан” Б.Батмөнх – Алтан гадас одонгоор шагнуулсан зэрэг амжилт гаргасныг дурдахад таатай байна. Алдартнууддаа аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.   

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна