Энэ удаад уул уурхайн компаниудад ханган нийлүүлэлт хийдэг болон хийх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй аймгийн удирдлагууд уулзаж бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах ямар боломж байгаа талаар харилцан санал солилцлоо.
Манай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай ажлын байр нэмэгдүүлэх, ханган нийлүүлэлт хийх, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулна. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 15 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр компаниудад орон нутгийн бизнес эрхлэгчид ханган нийлүүлэлт хийх боломжтой байна. Тухайлбал: Оюу толгой ХХК 2016 онд 69 сая ам долларын худалдан авалтыг орон нутагт хийсэн байна. Бид энэ жишгээр уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж ханган нийлүүлэлтийг сайжруулах боломжтой.
Ханган нийлүүлэлт хийхэд дараах асуудал тулгардаг байна. Тухайлбал хэт өндөр шаардлага тавьдаг, худалдан авалтын төлбөр гүйлгээ 45-60 хоногийн дотор хийгддэг нь хүлээлт үүсгэдэг, хотын том компаниудыг оруулж ирснээр орон нутгийн компаниудын орлогыг бууруулдаг, уурхайн компаниудын мэдээллийн төв аймгийн төвд байхгүйн улмаас мэдээлэл ил тод бус байдаг зэрэг асуудлыг хөндөж байлаа.
А.Үүрийнтуяа
Сэтгэгдэл үлдээх