Сэврэй сум: Ө.Алтанхүү “Итгэлт хамба” явах эрхийн эзэн боллоо

2017-02-08 03:31:37 | 1713 | 0


Мөн манай аймгийн сумдаар МУСТА Н.Мөнгөншагайн “Гангараа” аялан тоглолт хэдхэн хоногийн өмнө Сэврэй суманд ирж нэгэн үдэш үзэгч сонирхогчдыг цэнгүүллээ. Энэ тоглолтонд МУСГЖ Д.Хаянхярваа, залуу дуучин Г.Батболд нар оролцон дуулж хошин шүлэг уншиж үзэгч сонирхогчдыг хөгжөөв. Үзэгч сонирхогчдын дунд “Гангараа” дууг хэн сайн дуулах вэ? уралдаан зарлахад Хоолт багийн Засаг дарга Х.Мөнхбат, ЕБДС-ийн багш Б.Одхүү, сурагч Н.Баасанхүү, Сайншанд багийн малчин Н.Буянаа нар чадварлаг сайхан дуулсныг үзэгчдийн алга ташилтаар мялааж 7а ангийн сурагч Н.Баасанхүү дуулаачдын цомын эзэн болов. Үзэгчдийн дундаас “Итгэлт хамба” аялах азтан тодруулахдаа хөтлөгчийн утсанд хамгийн түрүүнд дугаараа месежээр бичсэн хүнийг азтангаар тодруулахаар болоход Сайншанд багийн мянгат малчин Ө.Алтанхүү “Итгэлт хамба” аялах эрхийн бичгийн эзэн боллоо. Өмнөговь аймгийн хөдөөгийн 10 гаруй сумаар аялан тоглолтоор яваа учир “Итгэл хамба аялах эрхийн бичгийг сум бүрээс нэг азтан тодрох боломжтой болж байна. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна