2016 онд золгүй байдлаар 24 хүн нас баржээ

2017-02-08 03:33:47 | 1285 | 0


2016 онд гэмт хэргийн улмаас 128 хүн хөнгөн, 16 хүн хүндэвтэр, 17 хүн хүнд гэмтэж, 52  хүний амь нас хохирсноос бусдыг санаатай алах гэмт хэргийн улмаас  6, бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн улмаас  2, хөдөлгөөний аюулгүй байдлын болон хөдөлмөр хамгааллын журам зөрчсөн гэмт хэргийн улмаас 20 хүн амь насаа алдаж золгүй учирлаар 24 хүн нас баржээ.
Гэмт хэрэг гарсан байдлыг сумдаар нь авч үзвэл: Даланзадгад, Ханбогд Цогтцэций, Гурвантэс суманд үйлдэгдсэн гэмт хэрэг нь нийт хэргийн 79,4 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 2.2 хувиар өссөн байна.  
Өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийн гаралт Даланзадгад суманд 12 гэмт хэргээр буюу 7.8 хувиар, Номгон суманд  3 гэмт хэргээр буюу 28 хувиар, Хүрмэн суманд 5 гэмт хэргээр буюу 20 хувиар тус тус өссөн бол Ханбогд суманд 58 гэмт хэрэг гарсан нь өмнөх оноос 10 хэргээр буюу 14.7 хувиар, Цогтцэций суманд 70 гэмт хэрэг гарсан нь 10 хэргээр буюу 12.5 хувиар, Гурвантэс суманд 55 гэмт хэрэг гарсан нь 12 хэргээр буюу 17.9 хувиар тус тус буурсан байна.
2015 онд хүнийг санаатай алах гэмт хэрэг Даланзадгад, Цогтцэций суманд тус бүр 1 гарсан бол 2016 онд 6 гарсанаас Даланзадгад суманд 1, Гурвантэс суманд 1,  Цогтцэций суманд 2, Ханбогд суманд 2 үйлдэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оноос 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. 
Гэмт хэрэг үйлдэгсэдийн тоог өмнөх онтой харьцуулахад   55 буюу 14.3 хувиар өссөн байна. Тэдгээрийн насны байдлыг авч үзвэл 17 хүртэлх насны 13, 18-25 настай 70 , 26-35 настай 179, 36-45 настай 131 , 45-аас дээш настай хүмүүс  46  байгаагаас 269 нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байгаа нь нийт гэмт хэрэг үйлдсэн иргэдийн 61.2 хувийг эзэлж байна. 
Нийт гэмт хэрэг үйлдэгсэдийн 41 буюу 9.3 хувийг эмэгтэйчүүд, 13 буюу 2.9 хувийг насанд хүрээгүй хүмүүс, 33 буюу 7.5 хувийг  төрийн албан хаагч,  137 буюу 31.2 хувийг  хувийн хэвшилд ажилладаг хүмүүс байна. 
2016 онд тус аймгийн шүүх хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 65, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 24, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 22, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 13, хүүхэд гэр бүл нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрг 10, аж ахуйн эсрэг гэмт хэрэг 2, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 2, бусад төрлийн гэмт хэрэг 6-г тус тус шийдвэрлэсэн байна. 
Тэдгээрийн 95-д хорих ял оногдуулж, 74 хүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 12 хүнд торгох, 10 хүнд албадан ажил хийлгэх ял, 18 хүнд баривчлах ял, 4 хүүхдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, эд хөрөнгө хураах болон эрх хасах нэмэгдэл ялаар 16 хүнийг шийтгэжээ. 
Ял шийтгүүлэгсдийг насны байдлаар нь авч үзвэл 14-15 настай 2, 16-17 настай 2, 19-25 настай 30, 26-35 настай  45, 36-45 настай 43, 45  настай 17 ялтан байна. 
Эдгээр ялтны 30 нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, 69 нь гэмт хэргийг согтуугаар, 49 нь урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн байна. 
Өмнөх онтой харьцуулахад гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн 6, согтуугаар 35, урьд ял шийтгүүлсэн этгээд гэмт хэрэгт холбогдсон байдал 20 хэргээр тус тус өссөн байна. 
Тус аймагт гарсан хэргийн дийлэнх нь хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд эзэлж байгаа тул хууль хяналтын байгууллагууд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авах шаардлагатай байна.
 
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР  

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна