- Аймгийн удирдлагууд өглөөний цайнд ахмадуудыг урьсан бол ирэх даваа гарагт боловсролын салбарынхантай уулзах гэнэ.
- Хоёрдугаар сарын 06-нд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар үр дүнгийн гэрээгээ байгуулах юм байна.
- Баян-Овоо сумын гурван багийн нэгдсэн хуралдааны үеэр сар шинийн баярыг угтсан цагаан идээний үзэсгэлэн худалдаа явуулжээ.
- Уурхайн том тэрэгний жолооч нар минь ээ анхаарал болгоомжтой, амралттай ажлаа хийх нь амь нас, эрүүл мэндэд чухал шүү. Аймгийн зүүн уурхайн автозам дээр аймшигт осол гарсныг аймгийн Цагдаагийн газраас олон нийтэд мэдээлэл хийхдээ хэлсэн. Жижиг тэрэгтэй зорчигчид нүүрсний хүнд даацын машины доогуур орж авах юм үлдэлгүй индүүдүүлсэн байна. Таван сартай хүүхдээ энгэртээ наасан чигээрээ нэгэн гэр бүл хорвоог орхисон эмгэнэлт хэрэг нэгдүгээр сард гарсан. Тэр гэр бүлээс өнчрөн үлдсэн таван настай хүүд туслах сэтгэлийн аян сошил орчинд явсан.
- Аймгийн төвийн утаа өглөө оройдоо Улаанбаатараас дутахааргүй болжээ.
- Цахим орчинд боломжтой нь боломжоо ашиглан боломжгүй нэгэндээ туслаж байгаа нь цөөнгүй харагдах боллоо. Энэ нь хэдий сайн ч нөгөө талдаа бэлэнчлэх сэтгэлгээнд дасгах вий дээ.
- Өчигдрөөс эхлэн НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орсон. Хүмүүсийн итгэх итгэл жаахан ч гэсэн нэмэгдэж и-баримтаа бүрэн бүртгэж, хадгалдаг болох биз ээ. Буцаан олголтоо авахын тулд бүртгэлээ сайн шалгаж хянах хэрэгтэйг сануулъя.
- Энэ өвөл арай л дулаахан өвөл болж байна даа. Годон гутал говийн энэ дулааханд тохирохгүй, чөмөг хайлуулдаг гэх зэргээр ярих юм. Өвөө, эмээ нар залуудаа хэтэрхий бигнэж дулаалвал илчээ алддаг гэж зөвлөдөг байсан.
- Өмнөговь аймагт математикийн багш дутагдалтай байна. Энэ дутагдлыг яаралтай нөхөх л хэрэгтэй дээ. Алийн бүр Өмнөговь аймаг боловсролын зарим үзүүлэлтээр сүүл мушгих юм бэ. Байгаа мөнгөнөөсөө зарцуулаад гэрээгээр ч болтугай багш ирүүлэх боломжтой гэж бодож байна.
- Даланзадгад сум/хот/-ын төв болон суурьшлын бүсэд мал, тэжээвэр амьтан оруулахыг хориглох тухай журмын төслийг хотын төвд мал болон тэжээвэр амьтан эзэмшигч иргэдээр хэлэлцүүлсэн байна.
- Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус “Иргэний зөвлөл” аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байна гэж заасны дагуу “Иргэний Зөвлөл”-д орж ажиллахаар 10 хүн анкетаа өгсөн гэнэ.
- Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ:
- Орон нутагт дутагдалтай мэргэжлээр их дээд сургуульд элсэн суралцах оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна.
*Орон нутагт дутагдалтай мэргэжлээр хөрвөж мэргэжил эзэмших, мэргэших ажилчдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна
*Уул уурхайн компаниуд, аж ахуйн нэгж байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх юм байна. Хүүхэд залуучууд аа үүнийг анхааралдаа авч хамрагдах боломжийг хайгаарай гэж хэлье. 2017-2020 онд хэрэгжүүлэх ба жилд 250 сая төгрөг, 4 жилийн хугацаанд 1 тэрбум орчим төгрөгийг орон нутагт нэн хэрэгцээтэй боловсон хүчнийг бэлтгэхэд зарцуулна гэжээ.
Сэтгэгдэл үлдээх