Ханбогд бөхийн дэвжээний 10 жилийн ойн нэрэмжит барилдаанд 500 хүүхэд оролцохоор болсон Дэлгэрэнгүй
Дэлхийн 7 гайхамшиг гэж аль дээр үеэс дэлхийн хүн төрөлхтөн мэддэг болсон. Мөн Монгол орон ТСДГазар, байгалийн өвөрмөц тогтоц бүхий ховор сонин газруудаа “7 гайхамшиг”- аар тодруулсан байдаг. Аймгууд түүнчлэн сум бүр “9 гайхамшиг”-тай болж түүнийгээ нийтэд зарлаад байгаа. Дэлгэрэнгүй
Ханбогд сумын Х.Амбаа даргатай Ахмадын хороо нь удаа дараа аймгийн тэргүүний ахмадын хороогоор шалгарч байсан бол энэ удаа “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АХМАДЫН ХОРОО”- гоор шалгарсан батламжийг аймгийн ахмадын хорооны дарга О.Бадарч ирж гардуулав. Дэлгэрэнгүй
Ханбогд сум нь өвлийн тэргүүн сарын билэгт сайн өдөр дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээний сүр хүч болсон Галбын улаан тэмээний үүлдэр угсааг сайжруулж өсгөн үржүүлэх, олон ботго бойжуулсан тэмээчдээ алдаршуулан урам зоригийг сэргээж дэмжих зорилготой “1000 ботгоны баяр”-ыг Баян багийнхаа төв дээр 5 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Дэлгэрэнгүй
Галбачууд шиний нэгний өглөө эртлэн босч урган мандах нарыг харахаар Ханбогд хайрхан дээрээ гарч идээ ундааныхаа дээжийг өргөн ирэх жилийнхээ ноён нурууг уул овоо, мөнх хөх тэнгэртээ сүсэглэн биширч залбирдаг Дэлгэрэнгүй
Ханбогд сумын ЗДТГ-ын хамт олон уламжлалт их цагаан сарын баярыг угтаж “Халуун сэтгэл”-ийн аяныг сумандаа зохион байгуулав. Дэлгэрэнгүй
Ханбогд сумын тэмээн сүрэг өнгөрсөн онд 22655 толгойд хүрч өвлийн дунд сар буюу өлзийт улаан хулгана сарын 20-ны билэгт сайн өдөр 2 түмэн тэмээний баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Дэлгэрэнгүй
Ханбогд сумын иргэдийн худалдан авах чадвар 5, 10 жилийн өмнөхтэй харьцуулахад эрс муудаж сумын төвд байх 100 орчим хүнсний дэлгүүрийн өдрийн орлого багасаж зарим нь бүр үүдээ хааж зарим дэлгүүрийн орлого өдөрт 500 мянга хүрэхгүй байгаа нь бизнес эрхлэгчдийн санааг зовоож байна. Дэлгэрэнгүй
2014 оны жилийн эцсийн байдлаар Ханбогд сумын хүн амын тоо 4982- д хүрч, нийт малын тоо толгой 126000 гаруй болсон байна. Дэлгэрэнгүй