Баян-Уул сумын одоогийн 6-р багийн нутаг дэвсгэр дайны ар тал, бэлтгэл болж байжээ. Баян-Уул суман дахь Хонхрын дэлгүүрийн цагаан байшин нь шатахуун түгээгүүрийн газар болон дайны цувааг нэвтрэн өнгөрүүлэх цэг байжээ. Мөн Цагаан-Овоо сумаас хойш 10 орчим км газарт бас адилхан байшин, шатахуун түгээгүүрийн цэг, Оросын улс төрийн болон эрүүгийн хоригдлуудын байр, Эрээн нурууны Засмал давааны ард Ар Хөндлөнгийн гүүрийн хажууд улс төрийн болон эрүүгийн хоригдлуудын байр байсан тухай баримтууд бий Дэлгэрэнгүй
Хуураа тоглохоороо хөөрч, догдолж, хамаг эд эсээ шингээж буй нь гар, биеийн хөдөлгөөн, харц бүхнээс нь илхэн. Ид залуухан уран бүтээлч ахуйдаа олон улсын хөгжмийн наадмын үеэр түүнийг хуурдахыг харсан Оросын нэгэн хөгжимчин таны хуруу яаж ингэж хурдан хөдлөөд байна? Барьж үзье... гэж байсныг тэр наадамд хамт очсон гэргий Г.Цагаан нь дурссан юм. Дэлгэрэнгүй
Тус номын зохиогчдын нэг, мөн баатар нь болох “Чингис хаан” одонт, “СГЗ, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёо “Энэ номыг санаачилж, энэ олон хүмүүсийг эрэн сурвалжилж, бүрхэг байсныг тод болгож, хамгийн хэцүү төрөл зүйлээр туурвисан уран бүтээлчдэд болон хөрөг дүрээ мөнхөлсөн хүмүүст баяр хүргэе. Найруулал бол сэтгүүлзүй, уран зохиол хоёр руу хоёулан руу нь яваад орчихдог. Сэтгүүлчдийг роман бичиж амжаагүй яваа зохиолч ч гэдэг. Хоёрдугаарт, ийм сайхан хөрөг найр Дэлгэрэнгүй
Хамгийн чухал нь “Сонгосон мэргэжилдээ хүн дурлаж, чин сэтгэлээсээ хичээж, ажиллавал болохгүй, бүтэхгүй зүйл үгүй” гэдгийг л эрхлэгч надад үлгэрлэн харуулсан юм. Мөн оюутан цагаасаа хойш дадлага хийж, жинхлэн ажиллаж байсан газруудаас хамгийн тухтай нь “Сүхбаатарын өнгө” сонин. Дэлгэрэнгүй
Хичээл маань өглөөний 7:40-өөс эхлээд орой 6 ийн үед дуусдаг байсан. Тэгээд даалгавраа хийгээд шөнө 1, 2 хүртэл суудаг байсан. 1,5 н жилийн хугацаанд энэ хэв маягаар л сургуульдаа явдаг байсан. Амралтын өдрүүдийг даалгавраа хийж, үг, ханзаа цээжилж өнгөрөөдөг байсан. Дэлгэрэнгүй
Өдөр бүр буцлан даргилах нийгэм, хүмүүсийн амьдрал дундаас юуг аль өнцгөөс нь олж харах нь зураачийн торгон мэдрэмж. Олж харсан тэр л агшныг буй чигээр нь буулгах гэж бийр цаасаа нийлүүлэх гэж яарна. Олон тод өнгөөр чимэглэн хачирлаж, онцгой бүтээл туурвихыг ойшоодоггүй. Буй бүхнийг байгаа чигээр нь буулгахыг зорьдог өөрийн араншинтай. Өрөөн дэх зургууд нь ч бүгд тийм аж. Дэлгэрэнгүй
Орон нутгийн музейн сан хөмрөгөөс Уран Яринпил /1882-1964 он/ Яринпил нь 1882 онд Түвшинширээ сумын нутагт ядуу ард Лувсангийн гуравдугаар хүү болж төржээ. Эгшигт хайрцаг хийхдээ цагны баадуу, арааг ашиглан хөдөлгөөн бий болгож, нимгэн илгэн хөөрөг тавьснаар дуу чимээ үүсгэдэг нь түүний онцгой ур чадварын илрэл байжээ Дэлгэрэнгүй
“Хүмүүн” ном үндсэн найман бүлгээс бүрдэнэ. Номонд 300 орчим эсээ, эргэцүүлэл багтжээ. Түүнчлэн нийтлэлд нэр нь дурдагдсан 1000 хүний овог нэр, албан тушаалын хамт номын ард жагсаасан нь олон хүн уг номыг унших сонирхолыг бий болгожээ. Уг ном зохиогчийн 5 дахь ном. Ном хэвлүүлэхэд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, ЗДТГ-ын хэлтсийн дарга, зарим мэргэжилтнүүдээс гадна түүний бэр Ж.Болормаа зэрэг олон хүний дэмжлэг, хүчин чармайлт орсныг ч онцолсон байна. Дэлгэрэнгүй
МСНЭ-ийн харилцагч байгууллагын энэ оны шагналыг “Tomo building” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр гардуулж, мэргэжлийн сэтгүүлзүйг хөгжүүлэх үйлсийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Дэлгэрэнгүй