МҮХАҮТ-ын Сүхбаатар салбартай хамтран аймагтаа бизнес эрхэлж буй бүсгүйчүүдийг сурталчлах зорилгоор “Сүхбаатарын бизнес бүсгүйчүүд” буланг ажиллуулж эхэллээ. Булангийн эхний зочин “Дарьт шүтээн” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Энхцэцэг. Дэлгэрэнгүй
Манай малчид мал маллаж, амьдрал ахуйгаа сайн авч явж чадаж байна. Одоо оюунлаг тал руугаа бодож, сум аймаг ард иргэддээ туслах хэрэгтэй. Дуулсан мэдсэнээ хэлдэг, хүнд өглөг буян хүч тамираараа тусалдаг чанар чухал. Монгол Улс хөгжиж байна гэж ярьдаг. Хүн байх, нэгнийгээ дэмжих гэдэг зүйл хоцрогдоод байна. Улс орон хөгжиж мэдлэгтэй боловсролтой байгаа бол хамгийн их дээдлэх юм нь нутаг шүү дээ. Дэлгэрэнгүй
Соёл урлагийн их сургуулийн сургалтыг өөрчлөх хэрэгтэй. Нийгэм өөр болчихлоо. Залуучуудын сэтгэлгээ тэс өөр. Тайзны урлагийн хувьд, хэдэн өнцгүүдээ шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж чадахгүй байна. Урлагийн зүтгэлтнүүд, урлаг судлаачид хүртэл ний нуугүй бичмээр байгаа юм. Урлагийн шүүмж гэсэн зүйл байхгүй боллоо. Шинжлэх ухааны үг хэллэг гэж байхгүй боллоо. Дэлгэрэнгүй
Яруу сайхан монгол хэлийг сурагчдад эзэмшүүлэх үйлсэд 40-өөд жил үнэнчээр зүтгэн, давхардсан тоогоор 14000 гаруй хүүхдэд эх хэлний боловсрол олгосон нэгэн хүмүүнийг онцлон ярилцав. Энэ эрхэм хүмүүн бол “Монгол хэлний” гэсэн зүүсгэл тодотголтой, Монгол Улсын Гавьяат багш Ш.Борчулуун юм. Тэрээр бидэнтэй өөрийн амьдралын үүх түүхээс хуваалцлаа. Дэлгэрэнгүй
Шинэчлэл хийлгүүлэх гээд хөөцөлдөөд их мөнгө шийдэгдэх боломжгүй тул бид хэсэгчилж аваад, өөрийн хөрөнгөөр болон аймгийн төсөвт тусгуулж, засвар үйлчилгээнүүдийг хийж байгаа. Энэ жил шугам сүлжээтэй холбоотой гэмтэл саатал гараад хэрэглэгчдийг аворын байдалд хүртэл тасалдуулахгүй ээ. Дэлгэрэнгүй
Баруун-Урт сумын Саятны хороололд гал гарч, дуудлагад явсан юм. Миний бие дөнгөж төгсөж ирээд, салаа удирдаж байлаа. Манай салааны бүрэлдэхүүнд дандаа шинэ томилогдсон залуус байсан учраас удирдаад гарахад багагүй сандарч байлаа. Тэр дуудлага л санаанаас гардаггүй юм. Түүнээс хойш олон дуудлагад явж, олон удаа гал түймэр унтраах бүрд туршлага сууна шүү дээ. Дэлгэрэнгүй
Эх хэлээ хамгаалахад ахмад настан, хүүхэд залуучууд, ажил алба хашдаг дунд насныхан бүгдээрээ эх хэлээ хамгаалахад хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Дэлгэрэнгүй
Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн Сургалт, соёл хүмүүжлийн албаны дарга, ахмад Х.Өсөхбаяртай ярилцлаа. Дэлгэрэнгүй
Эзэмшсэн мэргэжил, дурласан салбартаа үнэнчээр 50 гаруй жил зүтгэж яваа нэгэн хүмүүнийг бид энэ удаагийн дугаартаа онцолж байна. Тэрбээр Сүхбаатар аймгийн байгаль цаг уурт тохирсон таримал модны сортыг бий болгохоор зорьж яваа төдийгүй жилдээ 5-10 мянган модыг ургуулж, 50 гаруй төрлийн мод тарьж, байгаль дэлхийг хэнээс ч илүү шүтэж, хамгаалдаг. Энэ хүн бол гавьяат багш, газарзүйч Ш.Оюун юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа толилуулъя. Дэлгэрэнгүй
Халуун нурам, дүрэлзсэн улаан галын дунд 20 гаруй жил ажиллаж, 80 орчим удаагийн томоохон гал түймрээс бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалсан ахмад гал сөнөөгчийг энэ дугаартаа онцоллоо. Энэ хүн бол аймгийн Онцгой байдлын газрын ахмадын зөвлөлийн дарга Ж.Энхбаатар юм. Тэрээр Онцгой байдлын газрын анхны 19 гал сөнөөгчийн нэг бөгөөд цэргээс халагдаж ирээд л тус байгууллагатай амьдралаа холбожээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. Дэлгэрэнгүй