Сүхбаатарын өнгө сонины эрхлэгч Д.Улаанхүүхэн Орон нутгийн сонин, сэтгүүлийн Шилдэг сэтгүүлч боллоо

2019-12-11 07:09:58 | 69 | 0


Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “ГАН ҮЗЭГ-2019” Сэтгүүлзүйн салбарын оны шилдгүүдийг тодруулан алдаршуулдаг наадмаас Сүхбаатар аймгийн “Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч Д.Улаанхүүхэн Орон нутгийн сонин, сэтгүүлийн Шилдэг сэтгүүлчээр шалгарлаа.

Тэрээр сэтгүүлзүйн салбарт 17 дахь жилдээ ажиллаж буйгаас сүүлийн 2,5 жилд “Сүхбаатарын өнгө” сониныг эрхлэн гаргаж, 20 гаруй жил тасраад байсан аймгийнхаа тогтмол хэвлэлийг үргэлжлүүлэн гаргаж, өдгөө 2000 орчим захиалагчийг эгнээндээ нэгтгэж чадсан юм. 

Д.Улаанхүүхэн нь орон нутагт тогтмол хэвлэлийн орон зайг тэлэх, сонины захиалагчдын тоог нэмэгдүүлэх,  мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг өсгөх, шинэ боловсон  хүчнүүдийг чадавхжуулахад өөрийн туршлага, мэдлэг чадвараа  зориулан ажиллаж байна. Салбартаа тууштай ажиллаж буй энэхүү хөдөлмөр зүтгэлийг үнэлж, МСНЭ-ээс 2019 оны Орон нутгийн сонин, сэтгүүлийн Шилдэг сэтгүүлчээр шалгаруулжээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна