Соёлын олдвор олж, музейд өгсөн иргэнийг урамшууллаа

2019-12-20 07:34:16 | 64 | 0


Сүхбаатар аймгийн Онгон сумын 3-р багийн нутаг “Билгэх баян бүрд” гэдэг газраас тус сумын малчин Цэвэгсүрэнгийн Энхмандал шашин, соёлын 34 ширхэг олдвор олжээ. 2018 онд олсон энэхүү олдворыг тэрээр аймгийн Угсаатны зүйн музейд хүлээлгэн өгсөн байна.
Иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, соёлын өвийн сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүнд "Соёлын өвийн тухай" хууль болоод холбогдох журмын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал буюу 4,8 сая төгрөгийг аймгийн удирдлагууд өнөөдөр гардуулж өглөө.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна