“ХАНАН” ФИТНЭС КЛУБИЙН ТАМИРЧИД “ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2020-01-27 02:56:59 | 44 | 0


Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Хотын “Аварга шалгаруулах 2020” Бодибилдинг фитнесийн тэмцээн өчигдөр нийслэлд боллоо. Тэмцээнд Сүхбаатар аймгийн Ханан фитнес клубийн тамирчид амжилттай оролцож, жингийн Аварга, Үнэмлэхүй Аваргаар нэг тамирчин тодорсон бол бусад тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Ханан фитнес клубийн тамирчин Ч.Сандагдорж Залуучуудын 60 кг-ын жинд мөнгөн медаль, Ч.Нямсүрэн Фит модель ангиллын хүрэл медаль, Б.Мөнхбаяр Атлетик ангилалд хүрэл медалийн эзэд болсон бол М.Гомбосүрэн 75 кг-ын Аварга, Бодибилдингийн Үнэмлэхүй Аварга болсон болжээ.

Уг тэмцээнд тус клубийн тамирчин О.Ганзориг, Х.Баттулга нар анх удаа амжилттай оролцсон байна.

Тамирчдыг дасгалжуулагчаар Ханан фитнес клубийн  багш О.Энхбаяр ажилласан юм. Тэрээр 2014 оноос эхлэн тус клубийг Сүхбаатар аймагт байгуулан амжилттай ажиллаж байгаа бөгөөд түүнээс хойш бэлтгэсэн тамирчид нь хот, улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд  тогтмол амжилт гаргаж байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна