“Хүмүүн” номын нээлтийг цахимаар хийлээ

2020-04-28 02:02:57 | 28 | 0


Дэлхийн номын өдөрт зориулж аймгийн Нийтийн номын сан  "Хүмүүн" Шинэ номын нээлтийг онлайнаар зохион байгууллаа. МСНЭ-ийн Ган үзэгтэн, ахмад багш Д.Сэнгэдорж нийгэм цаг, үе, хүмүүсийн амьдралын өнөөгийн харилцаа, хандлага болон бусад зүйлийн талаар асуудал дэвшүүлсэн эргэцүүлэл, эсээ төрлөөр бичсэн нийтлэлүүдээ хоёр жил гаруйн турш цахим орчинд  байршуулж өөрийн гэсэн уншигчидтай болоод буй. Анх Комент нэртэйгээр олон нийтэд хүрч байсан нийтлэлүүд өдгөө тодорхой нэртэйгээр олны хүртээл болсоор байна. Зохиогчийн өөрийнх нь хаягаас цахим орчинд түгсэн бичвэрийг олон арван уншигчид ном болгон хэвлүүлээч хэмээн хүссэнээр ийнхүү “Хүмүүн” хэмээх ном мэндэлжээ. Уг ном 2019 оны 5 дугаар сард хэвлэгдсэн ч өнөөдрийг хүртэл уншигчид төдийлөн мэдээгүй байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт болсон “Дэлхийн номын баярын өдөр”-өөр аймгийн Нийтийн номын сангаас дээрх номын нээлтийг цахимаар LIVE хийж олон нийтэд хүргэж, өргөтгөсөн номын худалдааг зохион байгуулж хүргэж үйлчиллээ.

“Хүмүүн” ном үндсэн найман бүлгээс бүрдэнэ. Номонд 300 орчим эсээ, эргэцүүлэл багтжээ. Түүнчлэн нийтлэлд нэр нь дурдагдсан 1000 хүний овог нэр, албан тушаалын хамт номын ард жагсаасан нь олон хүн уг номыг унших сонирхолыг бий болгожээ. Уг ном зохиогчийн 5 дахь ном. Ном хэвлүүлэхэд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, ЗДТГ-ын хэлтсийн дарга, зарим мэргэжилтнүүдээс гадна түүний бэр Ж.Болормаа зэрэг олон хүний дэмжлэг, хүчин чармайлт орсныг ч онцолсон байна.

Цаашид өдөр бичиж цахимд түгээдэг нийтлэлүүдээрээ цуврал ном гаргах бодолтой байгаа гэдгээ зохиогч хэллээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна