Аймгийн ЗДТГ-ын хамт олон иргэдэд 1500 маск тараалаа

2020-04-28 02:06:00 | 23 | 0


Улсын Онцгой комиссын шийдвэрээр "Маскаа зүүцгээе" аяныг 5 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон даяар өрнүүлж байгаа. Үүний дагуу Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас 1500 ширхэг амны хаалтыг иргэдэд үнэ төлбөргүй тараалаа. 

Амны хаалтыг аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд худалдаа үйлчилгээний байгууллага, өрхийн болон нэгдсэн эмнэлэг, нийтийн гудамж талбай зэрэг олон хүн цуглардаг газруудаар явж тараасан юм. Иргэд ч үүнд сайшаалтай хандаж, улс болон аймаг орон нутгийн хэмжээнд гарч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөж байгаагаа илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна