СҮХБААТАР АЙМГИЙН ЦЭРГҮҮД ХИЛИЙН ЦЭРГИЙН 0132-Р АНГИД АЛБА ХААНА

2020-05-05 01:49:07 | 39 | 0


Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоосон энэ цаг үед Улсын Онцгой комиссын тогтоолоор Зэвсэгт хүчний анги салбаруудаас цэргийн албан хаагчдыг татахгүй, харин хил хамгаалаах байгууллагуудын хилийн анги салбаруудаас татах шийдвэрийн дагуу цэрэг татлагын ажил явагдаж байна.

Сүхбаатар аймагт цэрэг татлагын ажил Баруун-Урт хотод, Ерөнхий боловсролын 1 дүгээр  сургуулийн байранд явагдаа. Хилийн цэргийн 0132-р анги Сүхбаатар аймгийн цэрэг татлагын үйл ажиллагаанд оролцож байна. Тэнцсэн залуус мөн тус ангид алба хаах юм. Энэ жил аймгаас татах цэргийн тоог нэмэгдүүлжээ. Цэрэг татагдаж байгаа залуусын бие бялдар, сэтгэл зүйн байдал өмнөх жилүүдийнхээс илүү чанаржсан байна гэдгийг цэргийн татлагын комиссын бүрэлдэхүүн хэлэв.

Энэ сарын 1-нээс эхэлсэн цэрэг татлагын  ажил өнөөдөр дуусаж маргааш өглөө хилийн цэргийн 0132-р анги салбар луу явлаа.

Цэргийн алба хааж буй залуусын дунд оюутан цэрэг цөөнгүй хамрагддаг бөгөөд тэд иргэний үүргээ нэр төртэй биелүүлж, алба хаах хугацаандаа хүний амь аварсан байна. Хилийн цэргийн 0132-р ангид 2019 оны 1 дүгээр ээлжид алба хаасан Ганболдын Батсайхан хэмээх Баяндэлгэр сумын харьяат хугацаат цэргийн албан хаагч цэргийн алба хаах хугацаандаа харуулын цэргийн даргадаа анхан шатны тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна