Эгшигт хайрцаг

2020-05-05 02:01:50 | 43 | 0


 

Уран Яринпил ардын хувьсгалаас өмнө хошуу ноёны захиалгаар төвд үсгийн олшруулагч машин бүтээж байсан гэдэг.Тэрбээр зузаан төмрийг тэвнээр маш хүчтэй тэгш цохиж цоолдог, гэрийн тоононд хэмжээ авалгүй зөвхөн хараад л шил зүсэж тааруулдаг байсан гэнэ. Ээждээ модоор усанд явдаг ямаа хийсэн, мөн “Боль.боль” гэж дуугардаг домбо, орохоор “Уран Яринпилын хийсэн хаалга”, “Гарахаар хөлс нь багадсан хаалга” гэж дуугардаг хаалгыг хүртэл хийж, бүтээж нутаг усандаа “Уран Яринпил” хэмээн алдаршиж ам дамжин яригдсан энэ хүнийг  үнэхээр техник сэтгэлгээтэй, ур ухааны унаган авъяас билигтэй хүн байж хэмээн үздэг. Түүний охиныхоо төрсөн өдөрт зориулж 1949 онд урласан “Эгшигт хайрцаг” манай музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Энэхүү хайрцгийн түлхүүрийг түлхээд хажуу талын утаснаас татахаар “Ая эгшиглэж, дээд талын онгоцнууд зөрөлдөж нисдэг, цонхон дээр байгаа хүмүүс нааш цааш хөдөлж бүжиглэдэг, дунд талын цэцэг шувууны хамт эргэдэг, наад талын зам дээгүүр машинууд ар араасаа цувралдан давхилддаг”-аар бүтээсэн байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна