“КОВИД-19 ХАЛДВАРТ ЦАР ТАХЛЫН ХАЛДВАРЫН ҮЕИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” СЭДЭВТ ГАМШГААС ХАМГААЛАХ ДАДЛАГА СУРГУУЛИЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

2020-05-06 03:33:00 | 30 | 0


Уг дадлага сургалт 3 өдөр явагдана. Сургалтын үеэр аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб 72 цагийн турш бэлэн байдалд ажиллана.

Нээлтийн ажиллагаа өнөөдөр 08.00 цагт орон даяар онлайнаар эхэллээ. Сургалт аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцож Улсын Онцгой комиссоос өгсөн Цагийн байдлын дагуу дөрвөн багт хуваагдан онцгой горимоор ажиллах юм.

Хэрвээ цар тахал орон нутагт бүртгэгдсэн тохиолдолд хэрхэн илрүүлэх, ойрын хавьтагчдыг яаж олох, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа хэрхэн уялдах зэрэг гамшгийн үеийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана.

Сургалт аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд болж байна. Гурван өдрийн сургалтыг Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа, Онцгой байдлын газрын дарга хурандаа Т.Энхбаатар болон аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд нар  өдөр өдрөөр удирдан явуулах ажээ.

Маргааш буюу сургалтын хоёр дахь өдөр 300 ортой хээрийн эмнэлэг дээр ажлын хэсгүүд ажиллаж, өмнөх өдрийн цагийн байдлын хариу арга хэмжээг хэрхэн авсан юун дээр анхаарах ёстой зэргээ харах боломжтой хэмээн өнөөдрийн сургалтын удирдагч хэллээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас КОВИД-19 халдварын цар тахлын оргил үе 5,6 дугаар саруудад тохиож болзошгүй гэж анхааруулж байгаа бөгөөд улс орнуудын засгийн газарт хөл хорио, тусгаарлалт хийх, эмч, эмнэлгийн ажилчдын тоог нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, боломжийг дээшлүүлэх,хамгаалах хэрэгслийг ард иргэдээр бүрэн хэмжээгээр ашиглуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн тоо давтамжийг нэмэгдүүлэх зөвлөмжийг өгөөд байна. Тиймээс цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх зорилгоор дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газар болон  Улсын онцгой комиссоос 2020 оны 01 дүгээр сараас эхлэн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, гадаад улс орнуудад байгаа Монгол улсын иргэдээ татаж авах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 02 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дэлхийн 30 гаруй улс орноос   11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2648, хилийн авто болон төмөр замын боомтоор 6096 буюу нийт 8,744 иргэнээ эх оронд нь татан авч, тусгаарлах, эрүүл мэндийн үйлчилгээ, тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулсан. Ингээд сургууль дадлагын үйл ажиллагаанд манай улсын төрийн бүх шатны байгууллагын алба хаагчид, ялангуяа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан, онцгой байдлын албан хаагчид, цагдаа, тагнуул, батлан хамгаалах, мэргэжлийн хяналт, хилийн хяналт, гаалийн албан хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байгаад талархал илэрхийлье” хэмээн өнөөдөр орон дар эхэлсэн дадлага сургуулийн нээлтэд оролцсон Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна