ДАРЬГАНГА СУМАНД УСНЫ АСУУДАЛ ХҮНДЭРЧЭЭ

2020-05-13 02:23:28 | 17 | 0


Дарьганга суманд энэ жил сайхан хавар болж байна хэмээн тус сумын Засаг дарга ярилаа. Энэ жил 70 гаруй мянган төл хүлээн авна. Өнөөдрийн байдлаар сумын төллөх нийт малын 90 орчим хувь нь төллөж дуусчээ.

Суманд тулгамдаж байгаа гол асуудал нь усны хүрэлцээ муу байгаа гэлээ. Ялангуяа сумын 3 дугаар багийн хэмжээнд ундны усны хүрэлцээ хангалтгүй байна. Түүнчлэн үлийн цагаан оготно олширсон нь бэлчээр хомсдох нөхцөл үүсээд байгаа гэнэ. Аймгийн Засаг даргатай хийсэн гэрээний дагуу олгосон 16 тонн хороор ойрын хугацаанд үлийн цагаан оготныг устгах ажээ.

Тус суманд булаг  ихтэй байсан учраас худаг цөөтэй учраас өдгөө усны хомсдол үүсэж, худаг олноор гаргах шаардлага тулгараад байна. Зарим малчид малынхаа усыг сумын төвөөс зөөж усалж байгаа гэнэ.

Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр дөрвөн баг тус бүрд нэг худаг гаргах ажээ. Өнгөрсөн жил 7 худаг гаргахаар төлөвлөсөн ч 3 худаг гаргасан байна.

Мөн Ганга нуурыг малын  хөлөөс чөлөөлөх бодлогын хүрээнд нуурын орчмоор 10 худаг гаргахаар төлөвлөснөөс наймыг нь өрөмдөөд байгаа ажээ. Эдгээр худгийг энэ жил бүрэн ашиглалтад оруулах юм байна.

Дарьганга сум 220 гаруй мянган толгой мал, 900 гаруй өрх, 3070 хүн амтай. Сүүлийн жилүүдэд сумын хүн ам тогтмол өсөж байгаа гэж сумын Засаг дарга хэллээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна