АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.МӨНХБАТ 1990 ОНООС ЭХЛЭН МОРЬ ХУРДЛУУЛЖ БАЙНА

2020-05-13 02:31:40 | 17 | 0


Аймгийн удирдлагууд амралтын өдрүүдэд Дарьганга  сумаас төрсөн аймгийн Сайн малчин, уяачдад шагналыг нь гардууллаа. Энэ жил тус сумаас аймгийн Сайн малчин гурав төржээ.

Тэдний нэг аймгийн Алдарт уяачаар тодорсон Моонохойн Мөнхбат цолоо гардлаа. Тэрээр 1990 оны Алтан-Овооны наадмаар анхны айргаа авснаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй морь хурдлуулж байгаа ажээ. Адууных нь дээд угшил Дүйдэн адуу. Энэ адууны төлүүд хурдалж байна гэлээ. Сүүлийн жилүүдэд нутгийн уран бүтээлч Ай.Төмөр-Очироос авсан Сүхбаатар сумын шилийн адууны угшилтай алаг азарганы төлүүд сайн давхиж байгаа  ажээ.

Түүний аав аймгийн Алдарт уяач Ц.Моонохой. 1942 онд Сүхбаатар аймаг байгуулагдаж байхад ах Осорыгоо даган бүтээн байгуулалтын анхны тоосго цохиж байсан түүхтэй нэгэн.

Насаараа морь уяж, мал хариулсан буурал. Хүүхдүүддээ морь уях, мал маллах арга ухааныг зааж сургасаар өдгөө 86 насыг зооглоод буй. М.Мөнхбатын хувьд айлын 9 хүүхдийн отгон. Хүүхэд байхаасаа л аавыгаа дагаж морь уясаар өнөөдөр ийнхүү хурдны нутгийн Алдарт уяачийн тоог нэгээр нэмлээ.

М.Мөнхбатын уясан хурдан морьд 16-17 удаа айрагдсан байна. Сүхбаатар нутгийнхаа нэртэй хурдан буянуудыг уяж хурдлуулан, өв соёлоо хадгалж яваадаа баяртай байна хэмээн аймгийн шинэхэн залуу Алдарт уяач хэллээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна