ДАРЬГАНГА СУМЫН 3 ДУГААР БАГААС А.ДОРЖРАГЧАА АНХНЫ АЙМГИЙН “САЙН МАЛЧИН”-ААР ТОДОРЛОО

2020-05-13 02:34:06 | 15 | 0


Дарьганга сумын 3 дугаар багийн малчин А.Доржрагчаа энэ жил аймгийн Сайн малчин боллоо. Тэрээр 1992 онд 8 дугаар ангиа төгсөөд мал маллаж эхэлжээ. Сумын төвөөс урагш Баяндулаан гэдэг газрын орчимд 20 гаруй жил нутаглаж байна. Малынхаа таваарлаг байдлыг хангах тал дээр илүүтэй анхаарч, эцэг малуудаа тогтмол сольдог гэлээ. Нийт малынх нь 70 хувийг хонь, ямаа эзэлж байна.  Сайн малчин Доржрагчаагийнх энэ жил 400 гаруй төл авчээ. Энэ хаврын ноолуурын гарц сайн байсан ч ноолуураа тушаагаагүй байна.

Түүний гэргийг Б.Соёлмаа гэдэг. Ханийнхаа хамт мал аж ахуйгаа өсгөн үржүүлж, сайхан амьдарч байна хэмээн ярилаа. 1998 онд гэр бүл болсноос хойш 21 жилийг үджээ. Эднийх гурван хүүхэдтэй. Айл гэрийн эзэгтэй бүрийн адил ханийнхаа түшиг тулгуур нь болж, үнээгээ сааж, хонио хариулна. Мөн цагаан идээгээ борлуулж, хүүхдүүдээ өсгөж эхнэр хүний үүргийг гаргууд гүйцэтгэж байна. Хөдөө, төвийн ялгаа бараг үгүй. Малынхаа буяныг зөв ашиглаж чадвал хаана ч сайхан амьдрах боломж бий гэлээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна