ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД ШАГНУУЛЛАА

2022-03-19 07:26:18 | 323 | 0


 
Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил амжилт гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын болон Онцгой байдлын ерөнхий газрын, мөн Аймгийн Засаг даргын шагналаар шагналаа.
“Онц гал сөнөөгч” тэмдгээр гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч О.Дамдин,
ОБЕГ-ын “Жуух бичиг”-ээр эмч-сэтгэлзүйч, ахмад Б.Батзориг, гал унтраах автомашины, жолооч, ахлах ахлагч С.Гантөмөр, 016 дугаар цэгийн харуул Л.Очирхуяг нарыг, "ОБА-ны төлөө -1" тэмдгээр гал түймрийн улсын хяналтын байцаагч, хошууч Б.Баярсайхан, аврагч, жолооч-холбоочин, ахлах ахлагч Н.Төмөр-Очир, "ОБА-ны төлөө-2" тэмдгээр ГТУА 15 дугаар ангийн захирагч, ахмад Х.Жамъянсүрэн, салааны захирагч, ахлах дэслэгч Д.Төмөрбаатар, аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Ш.Өлзийтогтох,
"ОБА-ны төлөө-3" тэмдгээр дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ю.Цэрэндулам, хугацааны “Ахлагч"цолоор аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч А.Өсөхбаяр, дуудлага хүлээн авагч дэд ахлагч Ш.Оюунчимэг нарыг, ймгийн Засаг даргын "Хүндэт Жуух бичиг"-ээр гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч С.Батбаяр, аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Мөнх-Эрдэнэ, "Баярын бичиг"-ээр аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Н.Золбаяр, ахлагч Л.Баян-Өлзийн нарыг тус тус шагналаа.
Онцгой байдлын байгууллагын хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр бүтээлээ зориулж ирсэн үе үеийн удирдлагууд болон чөлөөнд байгаа ахмад дайчид, одоо ажиллаж байгаа офицер, ахлагч нар, аймаг орон нутгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудынхаа алба хаагчдад Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна