Сэтгэц хэвийн, эрүүл дэглэмтэй бол өвчин тусах нь бага

2022-03-19 08:14:19 | 365 | 0


 

  • Сэтгэцийн эмгэг судлал онцлогтой мэргэжил. Яагаад энэ мэргэжлийг эзэмших болсон юм бэ?

1999 онд Анаагахын сургуулиа их эмчээр  төгсөөд аймагтаа  ажилд орохоор  ирэхэд нэгдсэн эмнэлэг  гэх энэ том айлын  хаалгаар  орж  ирэхэд Я.Гармаа эмч  маань дарга  байсан манайд  хүүхдийн, мэдээгүйжүүлэг, сэтгэцийн  эмчийн  орон тоо  байна  гэсэн  би өөрөө  сэтгэцийн  эмчийг нь  сонгож байсан, хүмүүс  хэцүү мэргэжил  гэдэг  боловч миний  хувьд  хүний сэтгэл зүйг ойлгож тусламж үзүүлсэнээр  олон хүний сэтгэл  санааг   амар амгалан  байдалд оруулдаг  буянтай  ажил.

Миний хувьд  сэтгэц судлал, донтолт судлал чиглэлээр  мэргэшсэн.

 Би өөрийнхөө мэргэжлээр   бахархдаг , аливаа  өвчин  эмгэгийг бусад  эмч  нар  чагнаад  шинжилгээ хийж, аппарат  тоног төхөөрөмжөөр  оношилж  эмчилдэг  бол  сэтгэцийн  эмч   нар хүнтэй  ярилцаж  асуудлыг  илрүүлдэг,   эерэг  зөөлөн   хандаж , сэтгэл  санааг  нь  ойлгох,  ажиглах, сэтгэл зүйн    байдалд  нь  үнэлэлт хийж оношилсноор зөвөлгөө  зөвлөмжийг хүн бүрийн зан  төрхийн  байдалд   тааруулан  тусламж  үзүүлдэг онцлогтой.

  • Эрүүл байх нь хүний хамгийн дээд хэрэгцээ. Эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц гэдэг ч үг бий. Тэгвэл сэтгэцийн  эрүүл мэнд  гэдэг ойлголт хамгаас чухал. Үүний талаар тодорхой тайлбар өгөөч?

 Эрүүл мэнд  гэж  хүн өвчин  эмгэггүй,  бие бялдар , оюун  санаа, нийгмийн амьдралын хувьд  сайн  сайхан байхыг  хэлнэ.

Хүн  амын  сэтгэцийн эрүүл мэндийг дараах байдлаар ангилдаг.

Сэтгэцийн  хувьд  эрүүл

Сэтгэцийн  эрүүл мэндийн тулгамдсан  асуудал

Сэтгэцийн  эмгэгтэй  гэж  ангилдаг.

Сэтгэцийн эрүүл мэнд гэж хүн сэтгэцийн эмгэггүй  байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах,нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг  хэлнэ. “Сэтгэцийн тулгамдсан асуудал “ гэж нийгэм,сэтгэл зүйн шалтгааны улмаас  хүний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан үйл түр  хямарсан байдлыг  хэлнэ.

Манай улсын нийт хүн амд  сэтгэцийн ямар эмгэгүүд зонхилон тохиолддог вэ?
Улсын хэмжээнд хийсэн сүүлийн үеийн  судалгаагаар насанд хүрсэн хүн амын дунд органик бус нойргүйдэл 17.5, архаг ядаргаа 16.2, сэтгэл түгшилт 18.4, биеийн хэлбэрийн эмгэг 11.9, сэтгэл гутрал 6.2, архинд донтох эмгэг 6.4 хувьтай гарсан. Энэ  судалгааны тархалтыг 1984-1992 оны судалгаатай харьцуулахад стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин өссөн байна.

 Хүүхэд, өсвөр үеийн судалгаанаас харахад сэтгэл хөдлөл, зан үйлийн хувьд 60.5 хувь нь эрүүл, 30.5 хувь нь тулгамдсан асуудалтай, 9 хувь нь эмгэгтэй болсон байсан.

Сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгийн 73.8хувь нькомпьютер, гар утас  байнга тоглодог, 50 хувьнь худал ярих, 48.8 хулгай хийх, 41.3 хувь нь зодолдох шинжүүд илүү байгаа юм.Сэтгэл хөдлөлийн хувьд сэтгэлээр унаж гуниглах нь 43.8, сэтгэл түгших 38.8, анхаарал тогтворгүй байх 47.5, нойрны хямрал 15, толгой өвдөх 15 хувьтай байгаа нь хамгийнтүгээмэл шинжүүдэд орж буй.

Энэ судалгааны талаар  дүгнэхэд хүүхдийн сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй болгоход эцэг, эх нь архи хэрэглэдэг байх, салалт, эцэг эхээсээ хол амьдардаг нь маш их нөлөөлдөг нь батлагдсан. Эцэг, эхчүүд үр хүүхдээ ирээдүйд хэрхэн төлөвшиж, ямархүн болоход нь өөрсдөөмаших нөлөө үзүүлдэг гэдгээ мэддэг боловч, амьдрал дээр үг, үйлдлээ анхаарч, өдөр тутамдаа хэвшил болголгүй хаядаг. Хүүхдийн сэтгэл хөдлөл, зан үйлд гэр бүлийн хүмүүжил, эцэг эх, асран хамгаалагчийн төлөвшил, амьдралын дадал, зуршил ихээхэн нөлөө үзүүлдэг гэдгийг бид ямагт анхаарах хэрэгтэй. Үүнийг шинжлэх ухаан хүртэл батлаад судалгаа, үнэлгээтэй нь гаргаад байгаа шүүдээ.
Сүүлийнүед нойргүйдлээс үүдэлтэй өвчлөл их байх болсон нь саяын судалгаанаас харагдлаа.  Үүнээс сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах ёстой вэ?
Хүн амын дунд нойргүйдэл 17.5 хувьтай байна.Нойргүй яваад байхаар ядрах, сульдах, биеийн эмгэг сэдрэх, бусад биеийн өвчлөлийг үүсгэдэг. Сэтгэц эрүүл, тайван биш, стресстэй байгаагаас болоод хүнд биеийн янз бүрийн эмгэг үүсэж байна. Үүнд арьсны эмгэгүүд, цусны даралт ихсэх, чихрийн шижин, ходоодны шарх зэрэг өвчин ч бий болж болно. 

Зовсон, ядарсан, стресст орсон хүмүүс ханиад хүрэх нь ч амархан. байдаг. Сэтгэц эхэвийн байгаад эрүүл дэглэмтэй бол өвчин тусах нь бага. Дээр дурдсан эмгэгүүдийг эмчлэхэд эхлээд сэтгэлийгньэмчлэх ёстой.

Сэтгэлийг эмчилж байж, биеийг эмчлэхийг Психосоматик анагаах ухаан гэжнэрлэдэг. Сүүлийн үедэнэ  анагаах ухаан дэлхий нийтэд нэлээдхөгжиж байна. Жишээ нь бид Ковид гарлаа гээд бүх талын албан бус мэдээлэлд итгэн, стресст автах нь таны биеийн дархлааг унагаж, эсэргүүцлийг сулруулдаг. Харин хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, өөрийгөө хамгаалах ямар арга хэмжээг авах ёстой вэ гэдэгт анхаараад,хэрэгжүүлээд ирэхээр үүнээс үүдэлтэй хий зовинол, стрессторох нь багасдаг. Хүнийг сэтгэл санаа, оюун бодол удирддаг. Та аливаа үйлдлийг хийхдээ юу гэж бодно, танд тийм л хариу урвал ирнэ. Стрессгүй, эрүүл байна гэдэг аливаа юмны эерэг талыг харахыг хэлнэ. Эмч нар бид ажилдаа дуртай, үйлчлүүлэгчтэйгээ сэтгэлээсээ харьцдаг, түүнийг эдгээсэндээ баярлаад ажлаа хийвэл стрессд ордоггүй. Үүнтэй л ижил.

- Сэтгэцийн  тулгамдсан  асуудалтай хүмүүс одоогийн  нийгэмд олшроод буйг мэргэжилтнүүд анхааруулдаг. Харин иргэд энэ тал дээр хайнга хандаад байх шиг?

Өнөөдрийн  байдлаар Монгол улсад  төдийгүй дэлхий  дахинаа Сэтгэцийн эрүүл мэндийн   тулгамдсан  асуудалтай хүмүүс  олширсон. Гамшиг, цар  тахлын  үеийн  болон дараах үеийн  сэтгэл  зүйн  хямралууд, айдас түгшилт, нойргүйдэл  , нийгмийн  болон  хувь  хүний  стресс, ажлын  байрны  стресс,   архи тамхины  хэрэглээ, дэлгэцийн донтолт, сэтгэл  түгшилт  зэрэг    асуудал нь  биеийн эмгэг болон осол  гэмтэлд  хүргэхэд  нөлөөлдөг. Тиймээс  сэтгэцийн  эрүүл  мэнддээ маш сайн  анхаарах  хэрэгтэй.

  • Сэтгэцийн эмгэгээс  урьдчилан сэргийлэх,  сэтгэцийн  тулгамдсан асуудлаа    хаана  хандаж  шийдвэрлэх  боломжтой вэ?

Өнөөгийн нийгэмд хүн бүрт зайлшгүй байх чадваруудын нэг нь стрессээ зөв даван туулах арга аргачлал, дадал эзэмшсэн байх.Ажил амьдралын зөв хэмнэл, зөв дадлыг  хүн бүр  хэвшүүлэх ёстой. Аймгийн  нэгдсэн  эмнэлэгт сэтгэц,   донтолтын чиглэлээр  хэвтүүлэн  эмчлэх, архи тамхинаас  гаргах, сэтгэл зүй,  оюун санааны  эмчилгээ, танин мэдэхүйн сэтгэл  засал, гэр бүлийн сэтгэл засал, ганцаарчилсан  сэтгэл  засал, сэтгэц нийгмийн  нөхөн сэргээн  засах эмчилгээг  хийнэ.  Амбулаторийн тусламж үйлчилгээг  13А маягт  шаардахгүй,  цахимаас  цаг  авах  шаардлагагүйгээр  Амбулаторийн тасгийн  201 тоот өрөөнд  ажлын цагаар. Нийгмийн эрүүл мэнд  мэдээлэл  сургалт нөлөөллийн ажлуудыг  мэргэжлийн  эмч нар албан  байгууллага , сургуулийн хүүхдүүдэд танхимаар болон цахимаар  хийж байгааг дуулгая.

Сэтгэцийн эрүүл мэндийн  анхан  шатны  тусламж үйлчилгээг өрх, сумын  ЭМТ-д ч мөн үзүүлнэ.

Өөрөө  өөртөө туслах  бүлэг  АА цуглаанд  хамрагдах,байгууллагуудын  сэтгэл зүйч, нийгмийн  ажилтанд  хандах, түүнчлэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн  зөвлөгөөг   1800-2000 утсаар  24 цагийн турш  хаанаас ч авах боломжтой. 

Бид сэтгэцийн  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  хүн  бүрд хүргэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна