“Сүхбаатар хөгжил ҮТП”-ийн нэгж “Сүхбаатар сүү ХХК” гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан: Ирэх 6 дугаар сар гэхэд манай бүх бүтээгдэхүүн орон нутагтаа брэнд болно

2018-05-01 12:42:17 | 685 | 0


ҮТП-ын хөрөнгө оруулсан өөр нэг үйлдвэр бол Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр. 3,5 сая малтай Сүхбаатар аймгийн хэрэглэгчдийг сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготой байгуулагдсан уг үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд аль хэдийн хэрэгчлэгчдийн хүртээл болжээ.
-Танай үйлдвэр малчдаас авсан сүүгээ ямар дамжлаг, технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ? Жишээ нь Дарьганга нэрмэл шимийн архийг малчин өрхүүдийн нэрж гаргадаг шиг жорын дагуу гаргадаг  уу?
-Бид малчдын нийлүүлсэн сүүг хүлээж авахдаа чанар аюулгүй байдалд нь голлон анхаарч, зориулалтын сүүний ариутгалын тоног төхөөрөмжөөр ариутгаж, бүтээгдэхүүндээ ашигладаг. 
Одоогоор Дарьганга нэрмэл,  тараг, ариутгасан сүү, ааруул хийж зах зээлд нийлүүлж байгаа. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн хийх процесс бүгд зориулалтын өрөө, тусгай хадгалалтын горимоор явагддаг учраас хамгийн цэвэр бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж буйдаа итгэлтэй байна. Дээрх нэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ Сүхбаатар аймгийн брэнд болгох зорилготой. Савлагааны хэмжээ, үнийн хувьд ч боломжийн байдлаар хэрэглэгчдэд хүрч байгаа. Тараг гэхэд сахаргүй, цэвэр элгэн. Өглөө бүхэн шинэ. Хэрэглэгчид үүнд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа.
-Аймгийн дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнүүдээ нийлүүлээд эхэлж.  Борлуулалтын хурд ямар байна. Амт чанар дээр хэрэглэгчдээс ямар үнэлгээ ирж байна?
-Бүтээгдэхүүнүүд маань дундажаар гурав хоногийн дотор борлогдож байгаа. Бид аймгийн төвийн 7 цэцэрлэгтэй хамтран  ажиллаж байна. Амт, чанарын тал дээр хэрэглэгчид Онц үнэлгээ өгсөн. 
-Бүтээгдэхүүний гол түүхий эд сүүгээ хаанаас, ямар гэрээгээр авдаг вэ? Малчдын гар дээрээс шууд авах боломж бий юу? Одоо үнээ тугаллаж эхэлж байна. Хүчин чадлынхаа хэмжээгээр сүү нийлүүлэх чадамжтай фермерүүд байна уу?
-Орон нутгийн фермерүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Хувиараа сүү нийлүүлье гэсэн хүн бүртэй хамтарч ажиллахад бэлэн. Сүүг нь зах зээлийн ханшаар худалдан авна. Байнга нийлүүлэх хүмүүст зориулалтын сүүний сав өгч байгаа. 
-Сүү сүүн бүтээгдэхүүнийг өрхийн үйлдвэрлэгчид хийж зах зээлд нэвтрүүлж байгаа. Сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн ааруул, тараг бусад бүтээгдэхүүнд хольц ордог хэмээн хэрэглэгчдийн хандлага сул байдаг. Танайх бүтээгдэхүүнүүдээ ямар нэг хольцгүй, цэврээр гаргаж чаддаг уу?
-Манай хамгийн том давуу тал бол энэ. Бүх бүтээгдэхүүн ямар ч хольцгүй үйлдвэрлэгдэн гарч байгаа. Манайх байнгийн маш олон  хэрэглэгчтэй болоод байна. Томоохон үйлдвэрийн сүүн бүтээгдэхүүнүүдэд ямар нэгэн хольцтой хийгддэг. Энэ талаар бид судалгаа хийсэн. Тарган дээр ярихад монголчууд гэртээ тараг бүрдэг шиг дамжлагаар таргаа гаргаж авч байна. Тарагны хөрөнгийг цэвэр тарагнаас гаргаж авч байгаа. Шимийн архиа бас Дарьгангачуудын нэрдэг аргаар гаргаж байгаа. Удахгүй бид 100 граммын шимийн архи савлаж гаргана. Уул овоонд өргөх сархадандаа цэвэр шимийн архи ашиглах боломжтой. 
 
-Бүх бүтээгдэхүүнээ брэнд болгоно гэлээ. Ямар хугацаанд танай бүтээгдэхүүнүүд талх шиг зарагддаг болох бол?
-Ирэх 6 дугаар сар гэхэд бүх бүтээгдэхүүнүүд маань брэнд болж, байнгийн хэрэглээ болно гэж харж байна. Алтан-Овооны их тахилга энэ зун болно. Тахилгад зориулсан бэлгийн багц үйлдвэрлэж гаргана. 6 сарын 25 гэхэд бүх бэлгийн багц бэлэн болох ёстой. Уг багцад манай бүх бүтээгдэхүүнүүд орж байгаа. 

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Фото мэдээ

Ямар нэгэн мэдээлэл олдсонгүй!
Ямар нэгэн санал асуулга алга байна