Мал олноор нэг доор нутаглах нь бэлчээргүй болох гол хүчин зүйл болдог учир аль болохоор нэг доор шавааралдах биш хол зайтай нутаглах нь энэ аюулаас аврах гарц. Гэвч сүүлийн үед малын тоо олшрох тусам арга барилаа өөрчлөх цаг ирснийг малчдад сануулж байна гэлээ. Дэлгэрэнгүй
Мал олшрох тусам бэлчээрийн даац хэтэрч, нутаг усны хүрэлцээ багасаж буй нь уламжлалт мал аж ахуйд өөрчлөлт хийх хангалттай шалтгаан билээ. Тоо өсөх тусам мал давжаардаг тул малын тоог өсгөхийг чухалчилдаггүй. Бог малаа үүлдэрлэг болгоход анхаарч Эрдэнэцагаан сумаас хуц, Баяндэлгэр сумаас ухна авчээ. Мөн махны чиглэлийн бухыг ч нутагшуулж байна. Одоо тэмээнийхээ цусыг өөрчлөх асуудлаар сумын удирдлагуудтай ярилцан, Өмнөговь, Баянхонгор аймгаас малын солилцоогоор тэмээ авчрахаар төлөвлөөд буй. Дэлгэрэнгүй