Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори ЕБ-ийн 4-р сургууль дээр үндэсний монгол бичгийн “бийрэн бичлэг”-ийн танхим үүд хаалгаа нээлээ. Дэлгэрэнгүй
Сүхбаатар хотын түүхт 80 жилийн ой энэ жил тохиож байгаа. 80 жилийн ойг угтан Сүхбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Ганболд захиралтай Сэлэнгэ менежмент компани болон россия супермаркетийн зүгээс хотын өнгө үзэмжинд зориулж хандив өргөлөө. Нийт 3,153,000 төгрөг бүхий гудамж талбайд байрлуулах боломжтой 4 цэцгийн мандал, Сүхбаатар хотынхоо лого бүхий 1000 ширхэг уут бэлэглэлээ. Дэлгэрэнгүй
“Хоггүй Түнхэлчүүд” уриан дор зохион байгуулагдсан Байгаль орчноо хайрлан хамгаалах, Хоггүй орчинд амьдрах тухай сургалтыг Түнхэл тосгоны Захирагчийн албаныхан “Сентерра гоулд монголия” ХХК-тай хамтран зохион байгууллаа. Дэлгэрэнгүй
Ноён уулын шүүх хурлын талаар Ашигт малтмалын газрын тосны газрын хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Дэлгэрэнгүй
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын 95 албан хаагч тангараг өргөлөө. 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “ Цагдаагийн албаны тухай хууль” –ийг шинэчлэн баталсан. Уг хуульд иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагад тавих хяналтын тогтолцоог нэмэгдүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийт, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг түлхүү тусгажээ. Хуулийг энэ сарын хоёрноос мөрдөж эх Дэлгэрэнгүй
Аймгийн Онцгой байдлын газар Сүхбаатар сумын нүхэн гүүрний гармын орчим Орхон голд автомашин цөмөрсөн байна гэсэн дуудлагаар Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга Х. Ганхуягаар ахлуулсан 5 албан хаагч, 1 автомашинтай дуудлага өгсөн газарт очиж ажиллалаа. Дэлгэрэнгүй
Улс орон даяар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аян явагдаж байгаа билээ. Энэ аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье” сэдэв дор явуулахаар энэ сарын 05-ны өдөр нээлтээ хийлээ. Дэлгэрэнгүй
Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрсөн бямба гарагийн ажлын өдрийг нийтийг хамарсан цас цэвэрлэгээний өдөр болгосон юм. Энэ өдөр аймгийн төв Сүхбаатар сумын хэмжээнд ээлжит цас цэвэрлэгээний ажил маш амжилттай, үр дүнтэй болж, нийтийн эзэмшлийн зам талбайн хальтиргаа гулгаанаасаасалж чаджээ. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг төр төсвийн болон хувийн хэвшлийн 152 байгууллага, аж ахуй нэгжүүдэнэхүү цас цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон байна. Эл үйл ажиллагаатай холбо Дэлгэрэнгүй
Алтанбулаг сумын ИТХ, ЗДТГазар “Дэлхийн зөн” ОУБ-ын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран "Дөл" хүүхэд харах үйлчилгээний төвийн эрхлэгч А.Туулсүрэнгийн санаачилсан сайн үйлсийн ажлыг дэмжин хэрэгжүүлж зорилтот бүлгийн нэг өрхийг иж бүрэн тавилгатай шинэ гэртэй болголоо. Шинэ гэрийн эзэн н.Батцэнгэл эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг ажээ. Дэлгэрэнгүй