Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит спортын нөхөрсөг тэмцээн өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцаг, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа болон хэлтэс, агентлаг, албан байгууллагуудын удирдлагууд, төрийн албан хаагчид, ажилчид оролцлоо.Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, төр, төсвийн байгууллагын ажилтан албан хаагчид, иргэдийн дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдарыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршиж байгаа бөгөөд энэ жил ажлын байрны дасгал, усанд сэлэлт, дартс гэсэн төрлүүд нэмэгдэн 8 төрөл болон өргөжин зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн спортын нөхөрсөг тэмцээнд 20 багийн тамирчидВолейбол, Сагсан бөмбөг, Олс таталт, Ажлын байрны дасгал, Усан спорт /буухиа/, Дартс,
Ширээний теннис, Шатар гэсэн спортын 8 төрлөөр энэ сарын 02-05-ны өдрүүдэд өрсөлдлөө. Ингээд тэмцээний дүн гарахад:
Шатар эрэгтэй:1-р байр Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын албаны хамарсан баг, 2-р байр Төмөр замын холбоо, Депо, Зам ангиийн хамтарсан баг, 3-р байр Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цаг уур, Татварын хэлтэс, Аудитын газар, Санхүү хяналтын албаны хамтарсан баг
Шатар эмэгтэй:1-р байр Банкуудын хамтарсан баг, 2-р байр Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,шүүхийн шинжилгээний албаны хамтарсан баг, 3-р байр Сэлэнгэ энерго ОНӨААТҮГ
Олс таталт:1-р байр Онцгой байдлын газар, 2-р байр Хилийн цэргийн 0101-р анги
3-р байр Боловсрол соёл урлагын газар, “Сэлэнгийн Долгио”чуулга, Нийтийн номын сан, Музейн хамтарсан баг
Ажлын байрны дасгал:1-р байр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зооноз төвийн хамтарсан баг, 2-р байр Боловсрол соёл урлагын газар , “Сэлэнгийн Долгио”чуулга, Нийтийн номын сан, Музейн хамтарсан баг, 3-р байр Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтсийн хамтарсан баг
Дартс:1-р байр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зооноз төвийн хамтарсан баг, 2-р байр Аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн иргэдийн төлөөлөгчдын хурлын ажлын алба, Орон нутгийн өмчийн газрын хамтарсан баг, 3-р байр Сэлэнгэ энерго ОНӨААТҮГшалгарлаа. Тэмцээний нийлбэр дүнгээр аймгийн ЭМГ, НЭ-ийн хамтарсан баг аваргалж, шилжин явах цомын эзэд болов.
Сэтгэгдэл үлдээх