Монгол Улсын ХЭҮК-ын ажлын албанаас сургалт зохион байгууллаа

2019-05-23 04:52:48 | 914 | 0


ХЭҮК-оос Монгол Улсын таван цэгт бүсчилсэн сургалтыг явуулахаар төлөвлөгөөндөө тусгасны дагуу энэхүү төвийн бүсийн сургалтыг манай аймгаас эхэллээ.

Энд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд нийт 100-гаад хүн оролцож байна. Сургалтын гол зорилго нь Монгол Улсад мэргэшсэн төрийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллага дотор жендерийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулахад чиглэгдэж байгаа юм байна. Түүнчлэн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын жендер ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэхэд гол зорилгоо хандуулж байгаа ажээ. Сургалтыг ХЭҮК-ын реферэнт Х.Цэцэгээ, Г.Золзаяа нарын удирдан явуулж, “Хүний эрхийн ерөнхий ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Жендерийн үндсэн ойлголт, онол, хандлага”, “Жендерийн тэгш байдлын үзэл баримтлал, түүний олон улсын эрх зүйн зохицуулалт”, “Жендерийн асуудлаарх гомдол”, Жендерийн ялгаварлан гадуурхалт”, “жендерт суурилсан хүчирхийлэл”, “Байгууллага дахь жендерийн тэгш байдал” зэрэг сэдвүүдээр бүтэн өдрийн турш хийчээл заах юм байна. Ажлын хэсгийнхэн маргааш төр, төсвийн байгууллагуудаар орж, ажил байдалтай нь танилцах ажээ.  

“Жендэр ба хүний эрх” сэдвийн дор болж буй эл сургалт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болж байна. ажлын албаны бүрэлдэхүүнд ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэг, ХЭҮК-ын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Тамир, ХЭҮК-ын реферэнт Х.Цэцэгээ, Г.Золзаяа нар оролцон ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна