Юнитель компаниас зөвхөнСэлэнгэ аймгийн хэрэглэгчдэд зориулан явуулж байгаа “Супер бэлэгтэй урамшуулал”-т аяны хоёр дахь шатны азтанууд ямаха брэндийн мотоциклийн эзэд байлаа.
Тус компанийн зүгээс зөвхөн манай аймгийн хэрэглэгчиддээ зориулан явуулж байгаа энэхүү супер бэлэгтэй урамшуулалт үйлчилгээ нь гурван үе шаттай явагдаж байгаа юм байна. Нэгдүгээр үе шатнй азтан болох гар утасны эзэд өнгөрсөн 4-р сарын 27-ны өдөр тодорсон байна. Харин энэ удаа хоёр дахь шатны азтан болох гурван ширхэг ямаха брэндийн мотоциклийн эзэд энэ сарын 12-ны өдөр тодорч, шагналаа аймгийн төв Сүхбаатар хотноо гардан авчээ. Эдгээр азтанууд Орхонтуул сумын иргэн Б.Тунгалаг, Зүүнбүрэн сумын иргэн Г.Ган-Эрдэнэ, Баянгол сумын иргэн Ш.Батзориг нар байлаа. Азтан Б.Тунгалаг, Г.Ган-Эрдэнэ нарын хувьд юнителийн хэрэглэгч болоод ердөө 4-5 сар болж байгаа бол Баянгол сумын иргэн Ш.Батзориг энэ дугаараа олон жил барьж байгаа гэлээ. Тэд азтан болсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлээд үнэн шударга явагддаг энэхүү сугалаанд оролцож, байнга хэрэглчээ баярлуулж, тэднийг дээдэлсэн үйлчилгээг үзүүлж байдагт нь талархалаа илэрхийллээ. Мөн үргэлж энэ үйлчилгээгээ явуулж, хэрэглэгчиддээ хүрч, баярлуулж байхыг ерөөсөн юм.
Энэхүү манай аймгийн юнителийн хэрэглэгчдийн дунд гурван үе шаттай явагдаж байгаа супер бэлэгтэй урамшууллын сүүлийн тохирол “тоёото прус-30” маркийн автомашин байгаа. Энэхүү машины азтаны шагналын тохирол ирэх сарын 2-ны өдөр явагдах гэнэ. Хэрэглэгч та гурван үе шаттай явагдаж байгаа энэхүү супер бэлэгтэй урамшуулалд оролцохыг хүсвэл юнителийн шинэ хэрэглэгч болох, эсвэл утсаа нэгжээр цэнэглэх, мөн дараа төлбөрт хэрэглэгчид төлбөрөө төлөх, сим картаа цэнэглэсэн зэрэг үйлчилгээнүүдийг тус компаниас авсан байх ёстой юм байна. Сугалаанд оролцох хүсэлтэй иргэд энэ сарын 30-ны өдөр хүртэл Сүхбаатар сумын төв “Партизаны” талбай дээр байрлан ажиллаж буй юнителийн салбараас үйлчилгээгээ авах ажээ.
Сэтгэгдэл үлдээх