Аймгийн Засаг дарга 2017 оны А/386 тоот захирамжаараанасанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний хий /газ/-г худалдан, борлуулахыг хориглосоншийдвэрийг гаргаж байсан байна.
Тэгвэл энэхүүА/386 тоотзахирамжийн хэрэгжилт хэрхэн биелж буй үйл ажиллагаанд аймгийн МХГ-аас аяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтын хүрээнд гарсан зөрчил илрээгүй аж. Өнөөдрийн байдлаар аймгийн Засаг даргын гаргасан энэхүү 2017 оны А/386 тоот захирамжаар насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний хий /газ/-г худалдан, борлуулахыг хориглосонзахирамж хүчин төгөлдөр байгаа. Иймээс манай аймгийн хэмжээнд ахуйн хэрэглээний хий /газ/-г худалдаалдаг аж ахуй нэгж, байгууллага, хувь хүмүүстдээрх захирамжийн хэрэгжилтийг хангаж, 18 насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний хий /газ/ худалдан борлуулахгүй байхыг дахин анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх