ОХУ-ынБуриад улсын ахмадын байгууллагын удирдах ажилтны сургалт семинарын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Аймгийн ахмадын хорооны дарга Р.Ганхуяг, удирдах зөвлөлийн гишүүн, Алтанбулаг сумын АХ-ны дарга П.Буянэрдэнэ, ХЦ-ийн 0101-р ангийн АХ-ны дарга Д.Баярбаатар нароролцоод иржээ.
Манай аймгийн Ахмадын хороо нь энэхүү үйл ажиллагаанд Хиагтын аймгийн АХ-ны дарга ЦРОчировын зуучлалаар, ОХУ-ын Буриад улсын Ахмадын холбооны тэргүүн Гармаев Ревомир Баяровичийн урилгаароролцсон байна. Тус Ахмадын хороо нь 2014 оноос ОХУ-ын Буриад улсын Ахмадын байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд эдүгээ таван жил харилцан хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн, бэхжүүлсээр иржээ. Энэхүү сургалтБуриад улсын Кабанский районы Корсакова тосгонд болж, Буриад улсын сум,тосгоны 40 гаруй дарга,удирдлагын бүрэлдэхүүн, районы ЗДТГ-ын мэрэгжилтэнгүүд, Сэлэнгэ аймгийн төлөөлөгчид оролцсон аж. Эл үйл ажиллагаанд анх удаа гадны орны тэр дундаа хөрш Монгол Улсын Сэлэнгэ аймгийн төлөөлөл оролцсон нь шинэлэг бөгөөд онцлог болжээ.
Тус сургалтын хүрээнд Халхын голын байлдааны түүхт 80жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлын талаархоёр тал урьдчилан хэлэлцэж, улиран өнгөрсөн он жилүүдийн ололт амжилтаа дүгнэж,хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн хөгжүүлэх,идэвхжүүлэх асуудлаар санал солилцон харилцан тохиролцоонд хүрлээ хэмээн Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг хэллээ. Мөн цаашид Монгол Улсын бусад аймаг, нийслэл,хот,дүүргүүдийн ахмадын байгууллагуудыг холбон өгч, шефийн холбоо тогтоон хамтран ажиллах саналыг уламжилж, нааштай хариу хүлээн авсан аж. Түүнчлэн энэ ондоо багтаанэнэхүү саналыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон гэлээ. Үйл ажиллагааны үеэр Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны хүндэт тэмдэг,өргөмжлөлөөрРБ.Гармаев,ФС.Булдаев нарынзургаан ахмадыг шагнаж урамшуулсан байна. Энэхүү хөрш хоёр аймгийн Ахмадын байгууллагуудын сургалт, семинар сарын 13-14-ний өдүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-үүд хот,Кабанскийн районы Корсаков сууриндболсон байна. Корсакова тосгон нь шимт Сэлэнгэ мөрний хөвөөнд, үзэсгэлэнт Байгал далайнай сав газарт байршилтай бөгөөд 6000 гаруйхан хүн амтай жижигхэн суурин ажээ.
Сэтгэгдэл үлдээх