“Таван хан” хамтлагийн уран бүтээлчид Дэлхийн ардын урлагийн их наадамд оролцох урилга авчээ

2019-06-17 04:54:57 | 865 | 0


Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа болж байгаа Азийн ардын урлагийн их наадамд амжилттай оролцон дэд байрт шалгарсан моринхуурын“Таван хан” хамтлагийн уран бүтээлчид Дэлхийн ардын урлагийн их наадамд оролцох урилгахүлээн авчээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан "Азийн ардын урлагийн их наадам"-д АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучид, хөгжимчдөөс гадна сумдын ардын авьяатнууд оролцсон юм. Энэхүү анх удаа болсон их наадмын нэгдүгээр шатнаас шалгарсан авьяастнууд маань 2-р шатны шалгаруулалтанд амжилттай оролцож, богц дүүрэн иржээ. Тухайлбал Ардын дууны гоцлол төрөлд АДБ-н “Сэлэнгийн долгио”чуулгын гоцлол дуучин, СТА Б.Цолмон нийт 145 дуучнаасшалгарч гутгаар байр, Ардын хөгжмийн гоцлол төрөлдмөн чуулгын хөгжимчин З.Одонтунгалаг 80 хөгжимчнөөс шалгарч гутгаар байр, Ардын хөгжмийн хамтлаг төрөлд“Таван хан” морин хуурын хамтлаг 16 хамтлагаас шалгарч дэд байрт шалгарсан байна. Мөн наадамд амжилттай оролцож,оноогоороо Язгуур урлагийн төрөлд 46 хамтлагаас Сайхан сумын“Нарны охид” хамтлаг, Зан үйлийн чуулгын төрөлд 29 хамтлагаасЖавхлант сумын“Эгшиглэн” хамтлагтус тус  4-р байр эзэлжээ. Тус наадмын шагнал гардуулах ёслолын үеэр Засгийн газрын шагнал Монгол Улсын “Тэргүүний ардын авъяастан” цол тэмдэгээр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ардын авъяастан Н.Хишгээсүрэн, Б.Баттулга нарыг шагнасан байна. 

Энэхүү Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй "Азийн ардын урлагийн их наадам"-д ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Франц, БНТ, Энэтхэг, Бүгд Найрамдах Узбекистанулс, Йордан улс,Малайз, ОХУ-ын Буриад, Тува зэрэг 12 орны 200 гаруй уран бүтээлчид оролцжээ.

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна