Гацууртын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээгүй

2017-05-22 17:53:59 | 1482 | 0


              Гацууртын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээгүй

Ноён уулын шүүх хурлын талаар Ашигт малтмалын газрын тосны газрын хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа. 

 

            -“Ноён уулаа аваръя хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногт болсон. Тус хурлаар ямар асуудал шийдвэрлэсэн юмбэ. Шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн юмуу?

            -Өнгөрсөн долоо хоногт буюу энэсарын 2-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Ноён уулаа аваръя хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаан  болсон. Шүүх хуралдаанаар талуудын гаргасан хоёр хүсэлттэй  холбогдуулан анхан шатны шүүхийн тогтоол гарсан. Нэгдүгээрт, хариуцагч тал буюу Ашигт малтмалын газрын тосны газраас  шүүхэд гаргасан хүсэлт болох ““Ноён уулаа аваръя хөдөлгөөн” ТББ нь шүүхэд гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй” талаарх хүсэлтийг хэлэлцээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Хоёрдугаарт, нэхэмжлэгч талын шүүхэд өмнө нь гаргасан гэх хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүхийн тогтоолоор хангаж шийдвэрлэсэн байгаа.

            Гэхдээ дээрх шүүх хуралдаанаас гарсан тогтоолыг албан ёсоор гардаж аваагүй байна. Тогтоол бичгээр гарч байгаа гэсэн.

            -Тэгэхээр шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй юм байна...

            -Тийм. Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлэхээс өмнө талуудын хүсэлтээр зарим тохиолдолд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэх асуудлыгхэлэлцэж шийдвэрлэх тохиолдол бий. Энэ дагуу л нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг тухайн өдрийн хурлаар  хэлэлцээд хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл захиргааны актыг  түдгэлзүүлж шийдвэрлэсэн гэсэнүг.

            Харин “Ноён уулаа аваръя хөдөлгөөн” ТББ-аас шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл буюу “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын хоёр шийдвэрийг  хүчингүй болгох эсэх асуудлыг шүүхээс хэлэлцээгүй байгаа. Өөрөөр хэлбэл, “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон  ямар нэг шийдвэр гараагүй байгаа.

            -Саяын шүүхээс гарсан шийдвэрийг танай байгууллага хүлээн зөвшөөрч байгааюу?

            -Би түрүүн хэлсэн. Шүүхийн тогтоолыг бичгээр  гардаж аваагүй байгаа. Бид албан ёсоор гардаж авсаны дараа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эсэхээ шийднэ. Ер нь бол анхан шатны шүүхийн тогтоолын агуулгыг шүүх хуралдаан дээр уншиж сонсгодог журамтай. Тухайн үед тогтоолын агуулгыг сонсоод бид хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул давж заалдах болно гэдгээ анхан шатны шүүхэд илэрхийлсэн  байгаа.

            Б.Чимэг  “Өдрийнсонин”-ы  2017 оны 5-р сарын 9-ны  өдрийндугаарт...

Сэтгэгдэл үлдээх


Шинэ мэдээ


Ямар нэгэн санал асуулга алга байна